Хүний биеийн дотоод цаг

Twitter Print
2018 оны 03-р сар 07-нд 13:11 цагт
Мэдээний зураг,

Та бүхэндээ хүний биеийн дотоод цагийн тухай оруулж байна. Энэ цагийн хуваарийг баримталбал таны бие зөв хэмнэлийг биедээ суулгах болно. Хичээгээрэй! 

Хүний биеийн дотоод цаг 

23.00-04.00 Эрүүл бие, саруул ухаан, үзэсгэлэн гоог туйлаас хүсдэг бол нойрсоход хамгийн тохиромжтой цаг шүү. Хүний биед бодисын солилцоо ид явагдаж байдаг. Таныг гүн нойрсож ахуйд тань биеийн эд эс урьдахаасаа найм дахин их идэвхитэйгээр ажиллаж байдаг. 

04:00 Биеийн эд эсүүд идэвхитэй байдалд шилжин хүний арьсыг үрчгэр болгон хөгшрүүлэх үүрэг хүлээдэг нэлээд түрэмги молекулуудын эсрэг шийдвэртэй тэмцлээ эхэлнэ. Энэ тулаанд амин дэм бүхий нүүр гарын тос нэлээд дэм үзүүлнэ гэдгийг анхааруулъя.

05:00 Түр зуурын ажлын идэвхи нь буурсан бөөр нойрноос сэрсэн мэт тун шургуу ажиллаж эхэлнэ. Хүний биеийн эрхтнүүдийг идэвхижүүлэхийн тулд өөрийн цэргүүдээ цусанд шахна. 

06:00 Биеийн халуун нэмэгдэн цусны даралт ихсэнэ. Та бүрэн ажлын чадвартай болох тул хүйтэн устай шүршүүр дор түр зогсвол мөн ч сайхан болно доо. 

07:00 Хүний биед агуулагдан байгаа нүүрс хүчил шууд эрчим хүч болон хувирснаа удалгүй задарч эхэлнэ. Тийм болохоор та өглөө илчлэг ихтэй хоол идэх хэрэггүй. Хэрэв нүдний тань зовхи жаахан хавдчихсан байвал эд эсэнд ус нэлээд хуралдсаны шинж. 

08:00 Биеийн арьсны цусны эргэлт дээд цэгтээ хүрсэн байдаг болохоор бага зэрэг ачаалал өгөх зүгээр. Бэлгийн дааврын ялгарал дээд цэгтээ тулна. Архи дарс энэ үед хэрэглэвэл тун амархан бүх биеэр тархана болгоомжлоорой.

09:00-10:00 Хүний биеийн арьс одоо л хэвийн болно. Эрхтнийг гадны муу нөлөөнөөс хамгаалах чадвар тун сайн болно. Энэ үед эм тариа хийлгэвэл үр дүн сайн, харин биеийн тамирын дасгал сургууль хийхэд огт тохиромжгүй үе гэдгийг танд зөвлөе. 

11:00-12:00 Өөхөн дэх төмрийн хэмжээ ажиллана гэдгийг үзүүлж өгч буйгаас таны царай ийм сайхан гэрэлтэй байгаа юм. Одоо нүүрэндээ түрхсэн гоо сайхны зарим бүтээгдэхүүндээ бага зэрэг өөрчлөлт хийх хэрэгтэй. Арьс хамгийн эмзэг байдаг болохоор өчүүхэн ч гэсэн архи уувал таны царай хувьсгалын улаан тугны өнгөнд дөхөж очих бий. Энэ цагт үс, хумс ара түргэн ургана. Ихэнх хүмүүсийн хувьд биеийн болоод сэтгэхүйн хамгийн идэвхитэй үе байдаг. 

13:00-14:00 Бие эрхтний цусны даралт багасна. Ядарч эхэлнэ. Нүүрний арьсанд үрчлээ гарч ирнэ. Яг одоо л 15 минут унтах хэрэгтэй. Дараа нь бүгд хэвийн болно. 

15:00 Энэ үед биеийнхээ арьсаар оролдоод нэмэргүй биз ээ, Ямар ч аминдэмтэй тосыг бараг хүлээж авдаггүй юм. Харин хоол идмээр гэнэт бодогдож байгаа биз.

16:00 Уушиг, зүрх хоёр зай завсаргүй ажиллаж эхэллээ. Биеийн тамирын бэлтгэл сургуульдаа яг гардаг цаг шүү гэдгийг анхааруулъя. 

17:00 Ходоод ямар ч хүнсний зүйлийг дажгүй шингээж чадна. Нүүрэндээ тос түрхвэл шингээж авахдаа тун сайн байдаг үе юм.

18:00 Өвчин эмгэгийг биеийн эд эсүүд бараг мэдрэхгүй. Нүүрэнд гарсан зарим өө сэвийг одоо л засдаг үе. 

19:00-20:00 Харшилтай хүн тун болгоомжтой байгаарай. 

20:00-21:00 Автомашин барж явахдаа, аваар осолд орно гэж айх хэрэггүй.

23:00 Цусны даралт багасч, хялгасан судас идэвхигүй болно. Цусны цагаан бөөм ихэсдэг болохоор ханиад томуу, халдвар авах хамгийн эгзэгтэй үе. Бодисын солилцоо багасч, зүрхний цохилт суларна. Өдийд хооллохгүй байхыг зөвлөе.

С.Пүрэвмаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.