Орос дахь Америкийн дипломатууд нүүж эхэллээ

Twitter Print
2017 оны 08-р сар 01-нд 14:36 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх сэжиг таамгийн улмаас тус улсын Конгресс Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахыг чухалчилж байгаа энэ үед ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-д ажиллаж буй Америкийн 755 дипломат ажилтныг албадан гаргах шийдвэр гаргасан билээ. 

"АНУ-ын конгрессын гишүүдийн гаргасан Оросын эсрэг хориг тавих шийдвэрийн хариуд бид зүгээр хараад суухгүй, ирэх есдүгээр сарын нэгэн гэхэд ОХУ-д суугаа АНУ-ын элчин сайдын яамны 455 ажилтанг үлдээж, консулын газрын болон бусад албан хаагч нийлсэн 700 гаруй хүнийг албадан гаргах болно. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй америкийн дипломатч болон албаны хүмүүс манай газар нутагт амьдарч байна" гэж Владимир Путин тэмдэглэжээ.

ОХУ Америкийн нийт 755 дипломат ажилтныг албадан гаргаснаар Орост байгаа америкийн дипломат ажилтны тоо АНУ-д байгаа Оросын албан хаагчдын тоотой тэнцэх юм. Оросын энэ шийдвэрт АНУ-ын зүгээс ямар ч тайлбар хийгээгүй байна.

АНУ-ын Сенатын төлөөлөгчдийн танхимын гишүүдийн 98 нь Оросын эсрэг хориг арга хэмжээ авахыг дэмжиж, ердөө хоёр хүн эсэргүүцсэн билээ. Европын Холбооноос уг шийдвэрийг шүүмжилж, Европын зах зээлд Оросын байгалийн хий дутагдах сөрөг нөлөөлөл  урган гарна гэж болгоомжилж байна.

Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа ОХУ-тай харилцаагаа сэргээхээр оролдсоор ирсэн хэдий ч тус улсын эсрэг авах шинэ хориг арга хэмжээг батлах нь Цагаан ордны мэдээллээс тодорхой болж байна.

Тэгвэл өнөөдөр Москвагийн ойролцоох Серебряный Бор дахь зуслангийн байрнаасаа АНУ-ын элчингийн ажилчид нүүсэн байна. Нийт гурван ачааны машин, нэг микроавтобус, нэг жип машин, нэг такси зуслангийн байрыг орхин явсан тухай хэвлэлүү д мэдээлжээ.

 

Мөн Серебряный Бор дахь зуслан, Дорожная гудамжин дахь агуулахын байрыг ашиглах эрхийг нь хураасан. Хоригийн журамд зааснаар наймдугаар сарын 1-нээс АНУ-ын элчингийнхэн дээрх байгууламжуудыг ашиглах эрхгүй болж байгаа тул өнөөдөр өглөө нүүсэн нь энэ юм. Харин дипломат албан хаагчид есдүгээр сарын нэгнээс өмнө нутаг буцах ёстой юм.

Серебряный Бор бол Москвагаас баруун зүгт оршдог, байгалийн үзэсгэлэнт газар. 1930-аад оны үед Москва гол дээр суваг байгуулах үед бий болсон хиймэл арал юм байна. Энд хөрөнгөлөг хүмүүсийн орд харшууд байрладаг ба Зөвлөлтийн үеэс үлдсэн нэгэн байгууламжийг нь АНУ-ын элчин зуслан болгож ашиглаж байжээ.

С. Чулуунцэцэг, MNC TV

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.