АНУ-ын арми трансжендерүүдээс илүү виаград 10 дахин илүү хөрөнгө зарцуулдаг

Twitter Print
2017 оны 07-р сар 29-нд 14:10 цагт
Мэдээний зураг,

Доналд Трамп АНУ-ын армийг трансжендерүүдээс цэвэрлэх тухай  жиргэж, олон нийтийг хамарсан шуугиан дэгдээгээд буй энэ үед өөр нэгэн сонирхолтой статистик мэдээлэл анхаарал татаж эхэллээ. АНУ-ын зэвсэгт хүчин үнэндээ трансжердерүүд тавьдаг анхаарал халамжаас илүү их зардлыг эрчүүдийн бэлгийн чадамж сайжруулах үйлчилгээтэй виагра эмэнд зарцуулдаг аж.

АНУ-ын 44 дөх ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааны үед Батлан хамгаалах яамны сайдаар ажиллаж байсан Эштон Картерийн дэмжлэгтэйгээр судалгааны RAND Corporation байгууллагаас өнгөрсөн жил гаргасан статистик мэдээллээр бол Америкийн зэвсэгт хүчинд алба хааж буй транжендер албан хаагчдын эрүүл мэндийн үүднээс зарцуулж ирсэн урсгал зардал жилдээ 8,4 сая долларт хүрдэг бол Пентагоноос эр хүний бэлгийн чадамжийг хэвээр хадгалах, эргэн сэргээхийн тулд жил тутам 84 сая доллар зарцуулдаг аж. Энэ нь трансжендерүүдэд зарцуулдаг зардлаас даруй арав дахин их хөрөнгө юм.

Тэгэхээр яагаад АНУ-ын Батлан хамгаалах яам бэлгийн чадамж сэргээх эм бэлдмэлд ингэж их хөрөнгө зарцуулдаг нь зүй ёсоор анхаарал татна.

"Military Times" сонинд тэмдэглэснээр, Америкийн батлан хамгаалах яамны Эрүүл мэндийн агентлагаас 2011 оны арванхоёрдугаар сард гаргасан тайлан мэдээлэлд гэхэд Виагра, Сиалис зэрэг бэлгийн чадамж сэргээх эм бэлдмэлд 84,2 сая доллар зарцуулсан гэж илтгэсэн байжээ. Энэ нь зөвхөн тухайн жилд зарцуулсан хөрөнгө юм. Гэвч уг сонины $ 294 сая долларыг эл үйлчилгээтэй эм бэлдмэлд зарцуулсан бас нотолж байгаа аж. Энэ нь хэд хэдэн сөнөөгч онгоц худалдан авах хэмжээний их хөрөнгө зардал бол зөвхөн 2014 онд гэхэд зэвсэгт хүчний эрүүл мэндийн агентлаг  виагра эм олгох 18,1 сая эмчийн жор хүлээн авсан байна.

Сонирхолтой нь, энэ их хэмжээний эм бэлдмэлийн гол хэрэглэгчид нь ахмад дайчид аж. АНУ-ын тив дэлхийг хамарсан олон дайн тулаанд оролцож авсан цэргүүд энгийн амьдрал дээр гарахдаа бэлгийн амьдралын хувьд ямар ч чадамжгүй болж хоцордог учраас тэдний сэтгэл санаа, эрүүл мэндийг хамгаалах үүднээс зарцуулж ирсэн хөрөнгө ийм их хэмжээнд хүрсэн байна. Америкийн "Journal of Sexual Medicine" сэтгүүлийн 2015 оны нэгэн дугаарт нийтлэгдсэн судалгаа, шинжилгээний ажлын тайланд онцолсноор, дайн тулаанд оролцож явсан америк цэргүүдийн 85 хувь нь сэтгэл санааы хямралд орсны улмаас бэлгийн чадавхгүй болдогоос эрүүл мэндийн олон сөрөг уршиг дагавартай өвчинд нэрвэгдэхэд хүрдэг байна.

Ингэхэд АНУ-ын зэвсэгт хүчний нийт 1,2 сая бие бүрэлдэхүүн дотор 2500 трансжендер албан хаагч байдаг бол бэлтгэл хүчинд бүртгэгдсэн сая шахам хүн одоогоор бэлгийн чадамжгүй болсон нь тодорхой байна. байжээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.