Олныг хамарсан зодоонд алдарт бөх Юрий Власко алагджээ

Twitter Print
2017 оны 07-р сар 29-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

Оросын arigus.tv телевиз өнөөдөр буюу 7-р сарын 29-ны өдөр Байгаль далайн эрэгт гадаад дотоодын иргэд оролцсон олныг хамарсан зодоон болж нэг хүн алагдсан тухай мэдээлсэн. Уг мэдээллээр өнөө өглөөний 5 цагийн үед Байгаль далайн эрэг дэхь Горячинск хотод гадаадын жуулчид болон олон нийтийн нүдэн дээр энэхүү аллага болжээ.

Хамгийн сүүлд авсан мэдээллээр хүзүүндээ хутгалуулсан шархтай нас барсан хүн нь ОХУ-ын Буриадын Бүгд найрамдах улсын хамгийн ирээдүйтэй тамирчин гэгддэг алдарт бөх, Чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний мастер Юрий Власко байсан тухай тодруулан мэдээлжээ.

Залууг хутгалуулан газарт унасны дараа зодоон болсон газрыг хэд хэдэн хүн орхиж явсан нь тогтоогджээ. Уг хэрэгт холбогдуулан нэг хүнийг сэжигтнээр баривчилсан ба хэд хэдэн хүнийг гэрчээр дуудаж байцаалт авсан байна.

Хүзүүндээ хутгалуулсан Юрий Власкод найзууд нь туслахыг оролдсон ч харамсалтай нь амийг нь аварч чадсангүй. Учир нь Цагдаа хэргийн газар ирсэн ч Түргэн тусламж ирэхийг хүлээсээр цаг алдсан. Түргэн тусламж зодоон болсон газраас холгүй оршдог ч 20 минут хүлээгээд ирсэнгүйд найзууд нь өөрсдийн машинаар тээвэрлэж эмнэлэгт хүргэжээ. Гэсэн ч тэрээр нэгэнт амь гарах боломжгүй болсон байжээ.

Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Тэрээр Чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Европын болон Азийн аварга Буриадын нэрт бөх Борис Дугданович Будаевын нэрэмжит Залуучуудын (18-20 нас) олон улсын уламжлалт тэмцээнд оролцсон гадаад зочиддоо Байгаль далайн үзэсгэлэнт газар нутгийг үзүүлэхээр Байгаль далайн эрэг дэх Горячинск хотыг зорьсон байжээ.

Энэ сарын 27-ноос Улаан Үд хотод болсон Будаевын 60 насны түүхт ойд зориулсан 25 дахь удаагийн уг тэмцээнд Монгол, БНХАУ, БНСУ, Казахстан, ОХУ-ын Буриад, Забайкаль, Якут, Тува, Дагестан, Кабардино-Балкар, Ставрополь, Кемерово, Красноярск, Хакас, Эрхүү, Нобисибирскийн 112 тамирчин эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлджээ. Уг тэмцээний 96 кг-ийн жинд Юрий Власко алтан медаль хүртсэн юм.

Юрий Власко 1997 оны 5-р сарын 14-нд төрсөн. Буриадын алдарт дасгалжуулагч Федор Махутовын гарын шавь. Дэлхийн залуучуудын 2015, 2016 оны аварга, Тивийн Алрос цомын аварга, Оросын цомын аварга, Иран, Турк болон олон улсад болсон тэмцээнүүдийн аварга тамирчин байсан юм. Тэрээр 96 кг жинд хүч үздэг байжээ. 

Юрий Власко дөнгөж 20 настай бөгөөд тус улсын хамгийн ирээдүйтэй тамирчнаар нэрлэгдэж байсан билээ. Чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний мастер Власко Европын залуучуудын хоёр удаагийн аварга бөх юм. ОХУ-ын Бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Анатолий Маргиев Власкогийн үхлийг Оросын бөхийн түүхэнд их гарз учирлаа хэмээн тодорхойлжээ. "Юра Оросын залуучуудын шигшээ багт хүч түрэн орж ирсэн, хамгийн ирээдүйтэй бөхөөр нэрлэгдэж байсан. Амьдралдаа ч тэр тайван, томоотой, эелдэг залуу байсан. Ийм зүйл болсонд үнэхээр харамсаад барахгүй нь..." хэмээн Маргиев РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа хэллээ. 

Ред: 2017 оны 4-р сард Улаанбаатар хотноо зохиогдсон “Монголиа Опен-2017” олон улсын тэмцээнд оролцох ОХУ-ын Буриад улсын багт Залуучуудын Европын хошой аварга Юрий Власко Иван Ярыгин болон Бакугийн “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт, “Монголиа Опен” ОУТ-ий хошой аварга Балдан Цыжипов, “Сингапур-2010” залуучуудын анхдугаар олимпийн аварга, залуучуудын Европын хошой аварга Алдар Бальжиннимаев, Дмитрий Коркин, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит ОУТ-ий хошой аварга Евгений Жербаев, “Монголиа Опен-2015” ОУТ-ий аварга Арсалан Будажапов нарын хамтаар оролцож байсан билээ.

Эх сурвалж:https://arigus.tv/news/, http://www.infpol.ru/, РИА Новости

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (182.160.35.65) 2017-08-07 19:42
      • 0
      • 0

      33 настай Буриад залуу байна лээ. Цагдаа нар байцааж байсан

      Хариулах

    • Зочин

      (69.31.101.3) 2017-08-07 19:34
      • 0
      • 0

      Монголчуудын ихээр амарч зугаалдаг ОХУ-н Буриад улсын Байгал нуурын эрэг горячинск дээр Оросын алдартай бөхийг бүлэглэн алжээ. Чечень гаралтай чөлөөт бөхийн тамирчин Европын өсвөрийн аварга Власко Буриадад амарч явжээ. Түүний цээжинд нь хутгалж толгойг нь төмрөөр 7 удаа цохин бяцалжээ. Оросын холбооны Буриад улс нийслэл Улаан үд хот нь архидан согтуурах, хар тамхины хэрэглээ өндөр байдаг бөгөөд ДОХ-н өвчилөлөөр Оросдоо толгой цохьдог байна. Оройн цагаар ганц нэгээрээ гарч явахыг хориглодог ба учир битүүлгээр алуулах, хүчиндүүлэх, тамлуулах зэрэг гэмт хэргүүд тасралтгүй гардаг байна. Буриадын хүн амын 65% Орос, 30% Буриад-Монголчууд байдаг ажээ.

      Хариулах

    • Зочин

      (66.181.191.10) 2017-07-30 07:52
      • 0
      • 1

      Хайран чадварлаг залуу золиос болжээ

      Хариулах