М.Анхцэцэг хошой аварга боллоо

2017 оны 07-р сар 28-нд 16:29 цагт
Мэдээний зураг,

Хүндийн өргөлтийн 2017 оны залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд ОУХМ М.Анхцэцэг алтан медаль хүртэж, хошой аварга боллоо.  

Тивийн аваргад 38 улсын 290 гаруй туйванчид өрсөлдөж байна. Тэмцээний 75 кг-д М.Анхцэцэг түлхэлт, огцом 96 кг, 117 кг өргөж нийлбэр дүнгээр тэргүүлж, Азийн хошой аварга боллоо.

Мөн эмэгтэйчүүдийн 90 кг-д ОУХМ Э.Билэгсайхан 91 кг, 110 кг өргөж нэг алт, хоёр мөнгө, 63 кг-д Г.Ануужин 91 кг, 107 кг өргөж мөнгө, хүрэл медаль тус бүр хүртэв.

Залуу тамирчин, ОУХМ Б.Энхтамир шагналт тавдугаар байрт орлоо. 

Э.Гүнтөмөр

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.