Хамаргүйгээс аальгүй нь дээр

2017 оны 07-р сар 31-нд 13:25 цагт
Мэдээний зураг,

Аальгүйгээс хамаргүй нь дээр гэж нэг үг байдаг. Харин надад бол хамаргүйгээс аальгүй нь дээр. Аальгүй байх гэмт хэрэг биш юм. 

Манай зарим зүйр үг бас л эвгүй шүү. Эр эмийн хооронд илжиг бүү жороол... Хоёр эр эм хоёр зодолдож нүдэлдэж байхад илжиг шиг жороолохгүй гээд хараагүй царайлан явснаас хичнээн хүн үхэж үрэгдэж, тахир дутуу болж буйг таашгүй.

Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд... Үнэндээ бол нялх балчир цагтаа эх эцэг нь үр хүүхдээ үнэхээр хайрладаг, түүнээ мэдрүүлдэг байсан бол эх эцгээсээ зугтдаг ачлалгүй үрс байдаггүй. Учир нь балчир зүрхэнд ээж аав шиг хайр татдаг хүн байдаггүй. Харамсалтай нь эсрэгээрээ ээж аав нар үр хүүхдээ хайраар дутаасны улмаас учир ойлгох насанд хүрмэгцээ хүүхдүүд гэр орноосоо дайжиж, эсвэл өөрийг нь дарамтлан дээрэлхэж, зодож занчиж, хайраар дутуу өсгөсөн эх эцэгтээ ачлалгүй болох нь элбэг байдаг. Ялангуяа бага насандаа ээждээ хайргүй байдаг нэг ч үрс байхгүй. Тэгэхээр ачлалгүй ууланд санаалсан үрээ эх эцэг л бид өөрсдөө гараараа бэлддэг байх нь.

Төрийн төлөө оготно боож үхэх хэрэггүй... Үгүй л дээ төр шиг төртэй болмоор бол оготно бүр боож үхэхэд бэлэн байж, бор шидмэс бүүр байнга хармаалж явах хэрэгтэй юм даа. Гэх мэтчилэн бодоод байх аваас бас л хэцүү хэцүү зүйр үг байх л....

Эхнэрээ магтдаг эр адгийн тэнэг... Юу гэсэн тэнэг үг вэ. Эхнэрийг ч нөхрийг ч үр хүүхдээ ч магтаж, урамшуулж байж л айл гэрийн амьдрал бадран гийдэг шүү дээ. Хүний сайн талыг магтаж, бахархаж байж л өрх гэр өнгөлөг, эр эм хайраар бялхаж явдаг. Ялангуяа эмэгтэй хүн баяр хөөр дүүрэн явбал айл гэр нөхөр, үр хүүхдүүд тэднээр дамжин баяслаар гийдэг. Яг үнэндээ бол эхнэрээ хэдийчинээ ил сайн магтдаг эрчүүд улам л сайхан амьдардаг шүү дээ. 

ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.131.246.58) 2017-08-01 17:20
      • 0
      • 0

      Хэ хэ тийм л юм шиг байна

      Хариулах

    • Зочин

      (66.181.182.208) 2017-07-31 15:06
      • 0
      • 1

      Бодууштай л юм байна шүү. Нийгмийн байдал, хүмүүсийн ухамсар, ёс зүйн хүмүүжил зэрэгтэй холбоотой байсан байхдаа тээ. Одоо бол бараг эсэргээр эргэсэн байна. Зөв шүү

      Хариулах