2019 оны боксын ДАШТ Орос улсад болно

2017 оны 07-р сар 25-нд 19:01 цагт
Мэдээний зураг,

Даваа гарагт Москва хотноо болсон AIBA-гийн Гүйцэтгэх зөвлөлийн хурлын үеэр 2019 оны эрэгтэйчүүдийн боксын ДАШТ-ийг ОХУ-д зохион байгуулагдахаар болсныг Оросын ТАСС Агентлаг мэдээллээ. Энэхүү арга хэмжээг өөрийн эх орондоо зохион байгуулах эрхийн төлөө Украин, Турк, Энэтхэг, Тайланд улс өрсөлдсөн байна. Хурлын үеэр 2018 оны эмэгтэй боксын ДАШТ болон эрэгтэйчүүдийн 2021 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг олгожээ. 

AIBA-гийн шийдвэрийн талаар ОХУ-ын шадар сайд Виталий Мутко "Орос улс спортын томоохон арга хэмжээ зохион байгуулах тал дээр ихээхэн туршлагатай учраас Сочи хотын өгсөн мэдүүлэг ямар ч эргэлзээ төрүүлээгүй" гэлээ. "Сочи хот Олимпын уламжлалтай учраас ДАШТ-ийг зохион байгуулахад шаардлагатай дэд бүтцийг бий болгож чадсан хэмээн ОХУ-ын Спортын сайд Павел Колобков хэлжээ. 

 

Эх сурвалж: ТАСС Агентлаг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.