Л.Баасандорж хүү удахгүй хөл дээрээ босно

Twitter Print
2017 оны 07-р сар 24-нд 17:03 цагт
Мэдээний зураг,

Завхан аймгийн Түдэвтэй сумын наадамд хурдан морь уралдах үед 13 настай Л.Баасандорж хүү моринос унаж хүнд бэртэл авсан билээ. Түүнд сумын эмнэлэгийнхэн өөрсдийн нөөц боломжийн хэрээр эмчилгээ хийж байсан боловч тус эмнэлгийн тоног төхөөрөмж хангалтгүйн улмаас Улаанбаатар хотод яааралтай ирж эмчилгээ хийлгэх шаардлага тулгарсан. 

Гэвч мориноос унаж бэртсэн хүүгийн биеийн байдал маш хүнд, машинаар Улаанбаатар хотод түүнийг авчрах боломжгүй аян замын ачаалал даахгүй учир сумын эмнэлгийнхэн нийслэлээс онгоц явуулахыг хүсээд нэлээд хугацаа өнгөрсөн ч шийдэгдээгүй байсан. 

Харин Тамир гэх нэгэн эмч залуу өөрийн танил нөхөдтэй нийлж байгаад “Blue Sky Aviation” компаниас 11 мянган долларын нислэг үйлдэх зардал бүхий асуудлыг шуурхай шийдвэрлэж чаджээ. 

Тэрээр тухайн нислэгийн компанийн удирдлагуудтай шуурхай ярилцаж хүүгийн амь нас маш хүнд нөхцөлд дэнжигнэж байгааг хэлснээр “Blue Sky Aviation” компаний удирдлагууд Завхан аймгийн Түдэвтэй сумруу шуурхай онгоц нисгэж хүүг ГССҮТ-д хүргэж ирсэн. 

Баасандорж хүүгийн бие маш хүнд хагалгааны дараа, маш хурдан тэнхэрч яг одоо сэхээний тасгаас энгийн тасагт шилжиж байна. Энэ хүнд хагалгааг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэсэн ГССҮТ-ийн хамт олон, захирал Мөнхсайхан болон хагалгааны эмч нарт хүүгийн гэр бүлийнхэн маш их баярлаж байна. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ЗОЧИН

      (103.229.122.218) 2017-07-25 14:01
      • 0
      • 0

      Жинхэнэ буянтай хүмүүс эд мөн.

      Хариулах

    • ЗОЧИН

      (103.229.122.218) 2017-07-25 13:59
      • 0
      • 0

      Ямар бунтай хүмүүс вэ? Баячуудын золиос болсон хүүд тусалсан хүмүүст буян нь лав ирнэ. Бурхан харж байгаа.

      Хариулах

    • Bolor

      (202.9.42.130) 2017-07-25 11:28
      • 0
      • 0

      Zaluu emch nar mundag shuu ushuu ih amjilt.mundag uhaantai emch zaluu bna

      Хариулах