Жон Уолл Вашингтон Визардстай хийсэн гэрээгээ 4 жилээр сунгалаа

Twitter Print
2017 оны 07-р сар 22-нд 20:46 цагт
Мэдээний зураг,

Вашингтон Визардс багийн ахлагч, холбон тоглогч Жон Уолл өнөөдөр өөрийн багтайгаа 4 жилийн 170 сая ам.долларын гэрээ хийж өөрийг нь драфталсан багтайгаа дахиад гэрээгээ сунгалаа. Түүний анх байгуулсан гэрээ нь 2 жилийн дараа дуусах бөгөөд энэхүү гэрээ нь 2 жилийн дараа хүчин төгөлдөр болох юм. Тэрээр 2022-2023 оны NBA-ийн улирал эхлэхэд нийтдээ 207 сая ам.долларын ашигтай ажиллах аж. 

Өөрсдийн түлхүүр тоглогчдын ийнхүү маш өндөр өртгөөр авч үлдэж байгаа нь Вашингтон Визардс баг дараа жил дорнод бүсийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг байхыг харуулж байна. 

Онцлоход, Кливлэнд Кавалиерс багийн түлхүүр тоглогчдын нэг Кайри Ирвинг багаасаа явах хүсэлтэй буйгаа өчигдөр албан ёсоор илэрхийлсэн. Тэрээр өрнөд бүсийн аль нэг багт очвол Вашингтон Визардсын дорнод бүсийн чансааг улам сайжруулах болов уу. 

 

Эх сурвалж: www.nba.com

Орчуулсан М.Билгүүн, www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.