Хаан банк гал түймэр унтраах багаж хэрэгсэл хандивлалаа

Twitter Print
2017 оны 07-р сар 22-нд 16:41 цагт
Мэдээний зураг,

ХААН Банкны хамт олны зүгээс Сэлэнгэ, Төв аймгийн сумдад гарсан ой хээрийн түймрийг унтраахад зориулан хандивын данс нээж, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас 10 сая төгрөгийг хандивлаж, тус дансанд байршуулсан билээ. Тус хандивын дансанд төвлөрсөн мөнгөн хөрөнгөөс гал түймэр унтраахад шаардлагатай багаж, хэрэгслийг худалдан авч Сэлэнгэ, Төв, Зүүнхараа дахь салбар нэгжээрээ дамжуулан гардуулан өглөө.    

Тус хандивын дансанд олон нийт 1,000-100,000 төгрөгийн хооронд хандив өргөсөн бөгөөд нийт 800 гаруй мянган төгрөг цугласныг бид ОБЕГ-ын албан ёсны хандивын дансанд өнөөдөр шилжүүлэн хандивын дансыг хаалаа.

Мөн түүнчлэн ХААН Банкны салбар нэгжээрээ дамжуулан хүргэсэн багаж хэрэгслийн мэдээлэл, хандивын дансанд цугларсан мөнгөний жагсаалт зэргийг өнөөдөр ОБЕГ-ын дэд дарга Г.Ариунбуян болон төлөөлөгч нарт гардууллаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Эрхэм харилцагч, түншүүд та бүхэн Монгол эх орныхоо үзэсгэлэн төгс байгалийг онгон дагшинаар нь аварч үлдэх эрхэм чухал үйлсэд нэгдсэнд талархал илэрхийлье.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.