Л.Мөнхбаясгалан: Надад албан тушаал хэрэггүй

Twitter Print
2017 оны 07-р сар 21-нд 20:04 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа авахтай зэрэгцэн албан тушаалын томилгооны талаарх таавар хөврөх болсон. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн үер Х.Баттулгыг дэмжиж байсан сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг Ерөнхийлөгчийн олон нийттэй харилцах албанд очих болов уу гэх таамаг цахим ертөнцөд газар аваад байсан билээ. Харин үүнд сэтгүүлч Л.Мөнхбаясгалан хариу өгчээ.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Нэлээд дуугүй явлаа, одоо бичих цаг болсон шиг байна аа. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөөс эхлээд өнөөдрийг хүртэл намайг хүмүүс өөр өөрсдийнхөө үзэмжээр албан тушаалд "томилж" бүр хоорондоо муудалцаж, зарим нь өсөрхөн байна. Дайралдсан хүн бүр "За ямар албан тушаалд очих гэж байна" гэх нь мэндийн зөрүүгүй шахам.  Би үнэнийг хэлье, надад албан тушаал хэрэггүй. Надад хэвлэлийн эрх чөлөө л хэрэгтэй. Эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийх гэхээр хил дээр саатуулж хилс ял тулгадаг, нэвтрүүлгүүдийг минь гаргадагүй , эрх мэдэлтэй мөнгөтэй хэнбугай ч Монголын төр, хэвлэл мэдээллийг багалзуурдсан нийгмийг өөрчилөхийн төлөө  би Х.Баттулгыг дэмжсэн болохоос албан тушаалаар нөхөн төлбөр авах гээгүй. Сонгуулийн үеэр нь дагаж далдайчихаад дараа нь албан тушаал авдаг жишиг Монголын төрд  байх ёсгүй билээ. Энэ гаж жишгийг би үзэн яддаг.

Ерөнхийлөгчийг ажлаа авснаас нь хойш өнөөдөр л уулзаж энэ үгээ хэлж сэтгэл цайрч амгалан болов. Ерөнхийлөгч ч гэсэн намайг албан тушаал сонирхохгүй хүн гэдгийг мэдэж байгаа нь, надад уран бүтээлийн амжилт хүссэн нь сайхан санагдлаа. Харин би Монгол Улсын Ерөнхийлөгчийг хазайхад нь тулгуур, хальтирахад нь түшиг болж, даварвал нь даруулга болж явна аа.  Ингээд эрэн сурвалжлах нэвтрүүлгүүдээ, "Цензургүй яриа"-гаа  хийхээр итгэл төгс ажилдаа орлоо. Монголын Төрийн толгойд шигсэн олигархиудын нуусан бүхнийг ил болгохын төлөө би  энэ амьдралаа төгстөл  зүтгэнэ. Харин надад  шагнал, ял хоёрын аль нь ч хэрэггүй. Зөвхөн хэвлэлийн эрх чөлөө л хэрэгтэй. Учир нь миний мэргэжил сэтгүүлч билээ" хэмээн бичжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.