Линкин Парк хамтлагийн гоцлол дуучин 41 настайдаа амиа хорложээ

2017 оны 07-р сар 21-нд 12:47 цагт
Мэдээний зураг,

Линкин Парк хамтлагийн гоцлол дуучин Честер Беннингтон Лос Анжелес хотын ойролцоо байдаг өөрийн гэрт өчигдөр шөнө олджээ. Хэргийг мөрдөн байцааж буй Браян Елиас хэлэхдээ дуучныг өөрийн амиа авсан байх магадлал өндөртэй байна гэжээ. Хэргийн талаар нэмэлт мэдээлэл хараахан гараагүй байна.

Линкин Парк хамтлагийн хувьд 2000 оноос хойш олон нийтэд танигдаж эхэлсэн бөгөөд рок хөгжмийг хип хоп-той хослуулж дуулан маш олон үнэнч фэнтэй болж чадсан хамтлаг юм. Тэрээр 21-р зууны шилдэг, байлдан дагуулагч хамтлагуудын нэг юм. Честер Беннингтоны үхэлтэй холбогдуулан дэлхийн одууд Твиттер дээр гүн эмгэнэл илэрхийлсээр байна. 

Честер Беннингтон 1976 оны 3-р сарын 20-нд АНУ-ын Аризона мужийн Финикс хотноо мэндэлжээ. Тэрээр хэд хэдэн хамтлагт дуулж байсан бөгөөд Хөрөө 7, Крэнк: Өндөр хүчдэл зэрэг кинонд тогложээ. Түүнчлэн эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг байжээ. Хамтлагийн гишүүн Майк Шинода хэргийн талаар харамсаж буйгаа илэрхийлж хамтлагийн зүгээс албан ёсны мэдэгдэл гаргана гэжээ. 

 

Эх сурвалж: The Telegraph

Орчуулсан: М.Билгүүн, www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.