М.Энхболд МАН-ын даргын ажлаа өгөхөө зарлалаа

Twitter Print
2017 оны 07-р сар 20-нд 13:25 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан Х.Баттулга ялалт байгуулсантай холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөл энэ сарын 8-нд буюу наадмын өмнө хуралдсан билээ. Уг хуралдааны үеэр МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн УИХ-ын дарга бөгөөд тус намын дарга М.Энхболд “Ард түмний сонголтыг хүндэтгэн үзэж, тангараг өргүүлэх ёслолыг яаралтай зохион байгуулах хэрэгтэй”  гэдгийг намынхаа Удирдах зөвлөлийн гишүүдээс хүссэнээ тэрбээр цахим хуудсаар нээлттэй зарлалаа.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар анализ дүгнэлт хийж, ирэх сард болох МАН-ын бага хурлаар уг асуудлыг хэлэлцэхийг өөрийн биеэр хүссэн байна. Ингэхдээ уг бага хуралдаанаас намын их хурлын товыг яаралтай зарлаж, дээрх асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ МАН-ын шинэ удирдлагыг сонгох, намын дунд хугацааны зорилго зорилтыг тодорхойлох, 2020 оны сонгуульд бэлтгэх ажлыг эхлүүлэх нь хэрэгтэй гэж үзэж буйгаа давхар санал болгосон байна. Түүний дээрх гурван саналыг Удирдах зөвлөлийн гишүүд дэмжсэн гэдгийг ч тэрбээр өчигдөр олон нийтэд мэдээллээ.

Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбоотой хариуцлага тооцох асуудал нээлттэй болж,  МАН-ын даргын албаа хүлээлгэж өгөх нь тодорхой боллоо.

 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Soongo

      (103.26.195.195) 2017-07-22 06:45
      • 0
      • 0

      Намын даргын албаа өгөхөөс гадна их хурлын даргын албыг ч бас хүлээлгэн өгөх ёстой шүү дээ

      Хариулах

    • Зочин

      (103.57.95.75) 2017-07-21 00:11
      • 0
      • 0

      Zuv alham hiilee dee harin ch

      Хариулах

    • mongol

      (112.72.11.113) 2017-07-20 22:36
      • 0
      • 2

      Ih hurliin dargaa bas ogoochee

      Хариулах