MCS-ийн Ж.Оджаргал хөгжмийн зохиолч Б.Шаравын хагалгааны зардлыг бүрэн даажээ

Twitter Print
2017 оны 07-р сар 20-нд 17:05 цагт
Мэдээний зураг,
Дэлхийд данстай Монголчуудын нэг, хөгжмийн зохиолч Б.Шарав хорт хавдрын улмаас хүндээр өвджээ. Алдарт "Сэрсэн тал", "Гэгээн алсад одохсон" "Сэтгэлийн эгшиг"-ийг сонсогч Монгол түмэн энэхүү мэдээг хожуу авав. 

Гэр бүл, хамран зүтгэгчид нь хандивын аян яаралтай зарлаж хагалгаанд явахаар болсон аж. 

Хөгжмийн зохиолч Б.Шаравын гавъяа зүтгэл Монгол улсад оруулсан хувь нэмэр их. Тиймдээ ч туслах хүмүүс чамгүй байсны нэг жишээ нь MCS группын хамт олон болон группын ерөнхийлөгч Ж.Оджаргал байв.

Шаардлагатай эмнэлгийг олж шуурхай холбоо тогтоон, эхний гарах зардлыг 100% даасаны буянд Б.Шарав гуай эсэн мэнд Монголчууддаа мэндчилж сууна.

Төрийн шагналт, Чингисийн одонт, урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шарав гуай БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо Цэргийн тойргийн төв эмнэлэгт 8 цагийн турш хүнд хагалгаанд орсон. Ямар ч байсан эхний том даваагаа амжилттай давж их л хүнд, удаан хугацаа шаардагдах эмчилгээ хийлгүүлэхээр болсон байна.

Хөгжмийн зохиолч Б.Шаравт туслах аян өрнүүллээ

 

 

 

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Soongo

      (103.26.195.195) 2017-07-21 15:00
      • 0
      • 0

      Оджаргал аливаа зүйлийг хийхдээ ингэж л төгс төгөлдөр хийдэгдээ, хийвэл хийсэн шиг, мундаг залуу, мөнхөд хүндэтгэнэ

      Хариулах

    • Зочин

      (83.251.201.160) 2017-07-20 22:41
      • 0
      • 0

      Odjargald bayralallaa.ene aguu hunii tuluu ard tumneeree hudulsun ch bagadana

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.118) 2017-07-20 17:39
      • 0
      • 1

      Aguu hun shuu. Hurdan edgeerei

      Хариулах