Хакухо Нагоя Башёд түрүүллээ

Twitter Print
2017 оны 07-р сар 23-нд 17:24 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумогийн 7-р сарын тэмцээний 15 дахь өдөр буюу сүүлчийн өдөр Япон улсын Нагоя хотноо болж өнгөрлөө.

Ёкозуна Хакухо энэ башёд бэлтгэл сайтай байгаа харагдаж байна. Тэрээр 13 дахь өдөр даваагаа авснаар нийт даваа нь 1048 болж бүх цаг үеийн нэгдүгээрт бичигдэж эхэлсэн юм. Түүнчлэн өнөөдөр давснаар 15 өдрийн дараах байдлаар 14-1 гэсэн амжилттайгаар тэмцээнийг ганцаараа тэргүүлж 39 дахь аваргын цомоо хүртлээ. 

Хакухо дээд зиндаанд нийт 954 давснаас : 
Ёкозуна цолтойгоор - 760 даваа
Озеки цолтойгоор - 73 даваа
Сэкивакэ цолтойгоор - 49 даваа
Комүсүби цолтойгоор - 20 даваа 
Маегашира - 52 даваа авчээ.

Жүрёо зиндаанд - 21 даваа
Макүшита зиндаанд - 25 даваа
Санданме зиндаанд - 26 даваа
Жонидан зиндаанд - 14 даваа
Жонокүчи зиндаанд - 8 даваа тус тус авч байжээ.

Ёкозуна Какүрюү тэмцээний 4 дэх өдөр бэртлийн улмаас тэмцээнийг орхисон юм. 

Аварга болоод удаагүй байгаа Кисеносатогийн хувьд удаан эдгэрч буй зүүн мөрний бэртлийн улмаас төдийлөн сайн барилдаж чадаагүй бөгөөд тэмцээний 5 дахь өдөр мөн зүүн шагайн бэртэл авч тэмцээнийг дундаас нь орхисон юм. 

Озэки Терүнофүжи мөн 5 дахь өдөр тэмцээнийг орхих шийдвэрийг гаргасан юм. 

Өндөр цолтнуудын амжилтыг 15 өдрийн дараах байдлаар танилцуулъя.

Ёкозүна Хакухо 14-1

Ёкозүна Харүмафүжи 11-4

Озэки Гойэдо 7-8

Озэки Такаяасү 9-6

Сэкивакэ Тамаваши 7-8

Сэкивакэ Митакеүми 9-6

 

М.Билгүүн, www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.