Эрдоган ялагдагсдад өршөөл уучлал, тэднийг дарсан баатрууддаа эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе гэв

2017 оны 07-р сар 16-нд 18:26 цагт
Мэдээний зураг,

Яг нэг жилийн өмнө буюу 2016 оны 7 дугаар сарын 15-нд Турк улсад төрийн эргэлт болсон. Энэхүү нэг жилийн хугацаанд төрийн эргэлт хийсэн, оролцсон, хийхийг завдсан хэмээн хамаатуулж 50 гаруй мянган хүнийг баривчлан хорьсон билээ. 

Энэ ойн өдрөөр Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайдип Эрдоган тус улсын үүрэн холбооны хэрэглэгчдэд өөрийн дуу хоолойгоор мэндчилгээ дэвшүүлэн гайхашруулжээ.

Үүрэн холбооны хэрэглэгчид гадагш дуудлага хийх үед дуудаж буй хонх хором дуугарсны дараа Ерөнхийлөгч Эрдоганы дуут мэндчилгээ явж эхэлжээ.

“Ерөнхийлөгчийн хувиар би танд долдугаар сарын 15-ны Ардчилал, эв нэгдлийн өдрийн мэнд дэвшүүлэн ялагдагсаддаа өршөөл уучлал, тэднийг дарсан баатрууддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна” гэсэн утга бүхий мэндчилгээг Ерөнхийлөгч Эрдоган өөрийн хоолойгоор хэлж бичүүлсэн “Ардчилал, Эв нэгдэл” баярын мэндчилгээ Туркийн үүрэн холбооны хамгийн том Turkcell болон Vodafone операторын хэрэглэгчдэд шууд хүрсэн байна.

Энэ нь туркийн ард иргэдийг гайхшруулсан, тун онцгой үйл явдал болсон тухай сэтгэгдлээ сошиалаар хуваалцсаар байна.

Өнгөрсөн жил тус баярын үеэр Ерөнхийлөгч Эрдоган текст мессежээр мэндчилгээ дэвшүүлж байсан бол энэ жил дуут шуудан илгээж техникийн дэвшилтийг ашигласан нь сонирхолтой, шинэлэг явдал боллоо.

Гэхдээ түүнийг үг үйлдлийг шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй байгаа юм. Тухайлбал Туркийн сөрөг хүчний улс төрч Айкут Эрдогду өөрийн твиттер хуудаснаа “ Одоо хангалттай, өөрийн утсан дээрээ ийм юм хүлээж авна гэдэг дэндүү том доромжлол байлаа, яг л хар дарсан зүүд шиг” хэмээн жиргэжээ. 

Тэрчлэн энэ өдөр уг хэрэг явдлын улмаас амь нас эрсэдсэн болон хохирсон хүмүүсиййн дурсгалыг хүндэтгэж Туркийн хэмжээгээр 90 мянга гаруй сүмд мөргөл үйлдсэн гэж эх сурвалж дурджээ.  

Эх сурвалж: Associated Press

Холбоотой мэдээллийг http://mongolcom.mn/read/38816

http://mongolcom.mn/read/38856http://mongolcom.mn/read/38979линк дээр дарж уншина уу. 

Р.Этүгэн 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.