Хакухо тэмцээнийг ганцаараа тэргүүлж байна

Twitter Print
2017 оны 07-р сар 16-нд 17:40 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумогийн 7-р сарын тэмцээний 8 дахь өдөр Япон улсын Нагоя хотноо болж өнгөрлөө.

Ёкозуна Хакухо энэ башёд бэлтгэл сайтай байгаа харагдаж байна. Тэрээр өнөөдөр давснаар 8 өдрийн дараах байдлаар ганц ч унаагүй тэмцээнийг ганцаараа тэргүүлж байна. Түүний араас Озэки Такаяасү болон Айоама нар тус тус ганц унаатай нэхэж байна. Ёкозуна Харүмафүжи 6 даваа 2 унаатай тэмцээнийг үргэлжлүүлж байна. 

Хакухо өнөөдөр давснаар мэргэжлийн сумод нийт 1046 удаа давж давсан тоогоороо бүх цаг үеийн 2-р байранд бичигдэж эхэллээ. 

Ёкозуна Какүрюү тэмцээний 4 дэх өдөр бэртлийн улмаас тэмцээнийг орхисон юм. 

Аварга болоод удаагүй байгаа Кисеносатогийн хувьд удаан эдгэрч буй зүүн мөрний бэртлийн улмаас төдийлөн сайн барилдаж чадаагүй бөгөөд тэмцээний 5 дахь өдөр мөн зүүн шагайн бэртэл авч тэмцээнийг дундаас нь орхисон юм. 

Озэки Терүнофүжи мөн 5 дахь өдөр тэмцээнийг орхих шийдвэрийг гаргасан юм. 

Өндөр цолтнуудын амжилтыг 8 өдрийн дараах байдлаар танилцуулъя.

Ёкозүна Хакухо 8-0

Ёкозүна Харүмафүжи 6-2

Озэки Гойэдо 5-3

Озэки Такаяасү 7-1

Сэкивакэ Тамаваши 4-4

Сэкивакэ Митакеүми 5-3

 

М.Билгүүн, www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.