Шинэ арслан эх орондоо тусална

2017 оны 07-р сар 16-нд 17:06 цагт
Мэдээний зураг,

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 21 газар түймэр асч байна. Олон нийт, үндэсний үйлдвэрлэгчид ОБЕГ-ын гал сөнөөгчдөд хандив тусламж өргөх сайн санааны аянд нэгдсээр байна. 

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат улсын арслан Ц.Содномдорж энэхүү аянд нэгдэж, хандивлагчдын эгнээнд багтах нь.

Тэрбээр өнөөдөр 17 цаг ОБЕГ-т өөрийн биеэр очиж хандив өгөхөөр болсон байна. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.