Ойн түймрийг унтраахад туслах аянд ТЭСО Корпораци нэгдэж 20 сая төгрөг хандивлалаа

Twitter Print
2017 оны 07-р сар 16-нд 16:31 цагт
Мэдээний зураг,

-Ойн түймрийг унтраахад туслах аянд "ТЭСО Корпораци" нэгдлээ-

Эх орны маань үзэсгэлэнт байгаль шатаж мэргэжлийн байгууллагын хүчин чадал хүрэлцэхгүй байгаа тул ард иргэдээ дэмжихийг хүсч ОБЕГ-аас уриалга гаргасан билээ. Олон нийт, ард иргэд, нийгмийн хариуцлагыг дэмжигч үндэсний үйлдвэрлэгчид хандив өргөж, эх орондоо тулгараад байгаа гамшиг, аюулт түймрээс байгаль эх дэлхийгээ аврахын тулд нэгдсээр байна.

Түймрийн эсрэг ард олноороо нэгдэн туслах уриалгыг ТЭСО Корпорацийн удирдлага, хамт олон дэмжин хүлээн авч 20 сая төгрөгийг хандивлаж ОБЕГ-ын дансанд шилжүүлжээ.

No automatic alt text available.

"Монголчууд бид дэм дэмэндээ нэгдэж байж амжилтанд хүрнэ гэдэгт ТЭСО-чууд итгэдэг" гэсэн байна. 

Тэсо корпорацийн хүнсний салбар нь анх 2003 онд “АйсМарк” үйлдвэрийн үйл ажиллагаагаар эхлэж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар Агь ХХК, АйсМарк ХХК, Милко ХХК гэсэн нийт 3 салбар компаний 8 хүнсний үйлдвэртэйгээр өргөжин тэлээд байна. Мөн хүнсний салбарт өөрийн гэсэн дотоодын итгэмжлэгдсэн лабораторыг байгуулан тухайн бүтээгдэхүүний анхан шатны түүхий эдээс авахуулаад эцсийн бүтээгдэхүүн бүрээс дээж аван шинжилж чанар аюулгүй байдал төдийгүй, стандартыг хангаж зах зээлд нийлүүлж байна.

2015 оны хувьд Тэсо корпорацийн хүнсний бүх үйлдвэрүүд олон улсын чанар стандартын ISO:9001 стандартаар баталгаажсан төдийгүй зарим үйлдвэрүүддээ олон улсын сүүлийн үеийн дэвшилтэд техник технологиор шинэчлэлийн ажил хийж хэрэгжүүлэв.

Тэсо корпораци нь Монгол улсын шилдэг 100 аж ахуйн нэгжийн нэгээр байнга шалгарсаар ирсэн билээ.

Тэсо корпорацийн хамт олонд талархал илэрхийлье. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.