Х ТҮЦ хамтлаг орчуулагч Д.Болдбаатарын оюуны бүтээлийг дахин хулгайлжээ

2017 оны 07-р сар 16-нд 12:38 цагт
Мэдээний зураг,

Хятад хэлний хэмээн олноо хүндлэгдсэн нэрт орчуулагч, “Гэгээ” коллежийг үүсгэн байгуулагч, зөвлөх багш, PhD Д.Болдбаатар гуай өнөөг хүртэл 30 гаруй ном, 1400 анги кино хөрвүүлж, заах аргын онцгой арга барилаараа олон зуун шавь төрүүлжээ. Үүн дотор “Чонон сүлд” роман, “Гурван улсын үлгэр”, "Сэрүүн хасын нууц" зэрэг сонгодог зохиолууд, “Хуанжу Гэг”, “Чингис хаан” зэрэг олон ангит кинонууд багтдаг юм. Тэр бүр гүнд нь орж ухаж ойлгож чаддаггүй урд хөршийн оюун санаа, урлаг соёлын гол бүтээлүүдтэй бид энэ хүнээр дамжуулан танилцдаг билээ. 

Харамсалтай нь түүний нэгэн орчуулга оюуны хулгайд алдагдсан бололтой. Тэрбээр энэ тухай өөрийн цахим хуудсанд, 

"Миний орчуулсан "Солиот эх" өгүүллэгээр Х ТҮЦ хамтлаг ижил нэртэй кино бүтээж, удахгүй олон түмэнд хүргэх ийм зар гаргасан байх юм. Оюуны бүтээл, оюуны соёлыг эрхэмлэдэг улс оронд бол ийм зүйл цээртэй байтугай цаазтай баймаарсан. "Ингээд л миний нэр байдаггүй юм" гэдэг шиг муу Болдбаатарынхаа нэрийг хасчихсан байгааг харж байна уу?

"Сэрүүн хасын нууц" жүжиг дээр бас л ийм зүйл болсон. Орчуулж, олон түмэнд хүргэсэн Болдбаатарын нэр байхгүй, Одончимэгийн зохиол мэт олон түмэнд сэтгэгдэл төрүүлээд өнгөрч билээ. Тэрэн дээр би харин эрийн шийр заагаад инээгээд өнгөрч чадсан. Энэ удаа буюу хоёрдахь удаа бол харин ёстой үгүй шүү гэдгийг Х ТҮЦ-ийнхэнд хэлчихье.

"Нохойг зодохдоо эзнийх нь царайг хардаг" гэсэн нангиадын зүйр цэцэн үг байдаг. Бүтээлийг нь хулгайлахдаа ядаж орчуулагчид нь дуулгачих хүний мөстэй байж сайн уран бүтээл төрөх учиртайсан. Би уг нь адилхан уран бүтээлчид байна, уулзаж учир байдлаа ойлголцоё гэж Онон дүүд хэлсэнсэн. Харин өөрсдийг нь бодоод найртай зөөлөн загнасны хариуд ийм маягаар хурдлах гэж шийдсэн бол арай өөр газарт илүү шударга нөхцөлд уулзах учрыг олны өмнө сонордуулсу.

Энэ сайхан өгүүллэгээр хийсэн киног үзэж чадахгүй нь гэж уншигч та битгий халаглаарай. Бид хууль журмынх нь дагуу зохиолчтой нь холбоо бариад Монголдоо ижил сэдэвтэй кино бүтээхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгааг энэ дашрамд дуулгачихъя. Бид гэдэг маань уран бүтээлд элэгтэй, сэтгэлтэй өөр нэгэн продакшны санаа зорилго нэгтэй залуусыг хэлж байгаа юм" хэмээн бичиж "Оюуны хулгайгаа зогсоох"-ыг шаарлсан байна.

"Гэгээ" сургалтын төлийн захирал, орчуулагч Д.Болдбаатарын орчуулсан "Солиот эх" өгүүллэгийг http://mongolcom.mn/like/42995 линк дээр дарж уншина уу.

Г.Ганаа

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (82.240.207.112) 2017-07-21 19:26
      • 0
      • 0

      Хөлс хүчээ шавхан байж хийсэн ажлыг нь хулгайлахаа боличихоочээ. Бага ч гэсэн ичиж амьдрах хэрэгтэйдээ. Болсон болоогүй юмаар хүн инээлгэж мөнгө олох нь хэцүүдээд ирэхээр өрөөл бусдын бүтээлийг ашиглах нь ихсэж байгааг таслан зогсоох хэрэгтэй.

      Хариулах

    • Зочин

      (150.129.141.33) 2017-07-16 17:05
      • 0
      • 0

      Орчуулна гэж яаж махаа иддэг билээ дээ. Хүний юмаар хүүдэгнэхээ больчих доо. Бас та 2 нам дагаж гүйхээ болих хэрэгтэй Учир нь урлаг бол ард түмний өмч гэдэг биз дээ.

      Хариулах