Шатаж буй эх орноо аврахаар залуус нэгдэж байна

Twitter Print
2017 оны 07-р сар 15-нд 12:46 цагт
Мэдээний зураг,

Улсын хэмжээнд 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумдад тус бүр 3 түймэр, Хүдэр суманд 2 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 4 түймэр, нийтдээ 12 түймэр гарснаас гурван түймрийг цурманд оруулсан, 9 түймэр асч байна.

Эдгээр түймрийг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги, Нийслэлийн Онцгой байдлын газар, орон нутгийн Онцгой байдлын газруудаас нийт 207 алба хаагч, орон нутгаас 140 иргэн, 29 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм.

Мөн Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс 2017.07.13-ны өдөр ирүүлсэн сансарын хиймэл дагуулын мэдээллээр шинээр ойн түймрийн гурван голомт илэрсэн тул гарсан түймрийг унтраах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр Нийслэлийн Онцгой байдлын газар, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь аймгийн Онцгой байдлын газруудаас нэмэлт хүн хүч, техник хэрэгслийг татан төвлөрүүлж, унтраах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж байна.

Түүнчлэн баяр наадмын үеэр иргэдийг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төв, орон нутгийн газар, анги байгууллагын 4200 гаруй албан хаагч  2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас 07 дугаар сарын 17-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа юм.

Улаанбаатар хотыг тэр чигээр нь бүрхээд байгаа түймрийг унтраалцаж, эх орноо хамгаалахаар хэсэг залуус санаачлан Гал сөнөөгчдөд туслах групп нэртэй фейсбүүк группээр түймрийн голомт руу явж гал сөнөөгчдөд дэмжлэг үзүүлэн түймрийг унтраах, хоол унд бэлтгэн өгөх зэргээр туслахаар нэгдэж байна. Гал түймэр унтраах нь эрсдэлтэй үйл учраас 18-аас дээш насны буюу насанд хүрэгчдийг явахыг уриалж буй юм. 

Өнөөдөр буюу 7 сарын 15-ны 15 цагт Сүхбаатарын талбай дээр цуглан галын голомт руу хуваагдан явахаар төлөвлөөд байгаа ажээ. Өглөө 8 цагт гал түймэр унтраахад туслалцах эхний ээлжийн залуус Төв аймгийн Батсүмбэр сум руу хөдөлцгөөжээ.

Тэд группдээ "Гал голомтот 9 газар байгаа бөгөөд гал түймэр унтраахад гар бие оролцохоос гадна мөнгө цуглуулж туслая гэсэн санаачлагыг дэмжин хандив цуглуулж буй аж. Тус группын залуустай нэгдэж, мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор группт нэгдэж болно.Галын голомт маань 9 газарт байгаа бөгөөд хамгийн ойр нь Батсүмбэр суманд байна.

Гал унтраахад туслах залуус ус зөөх сав, гал унтраах шуудай өөр юу байдгийн багаж, дулан хувцас хэрэглэлээ бэлдээд, унаа машинаар туслах нь унаа машинаа бэлдээд, машиндаа багтахаараа хөдлөөд явцгаая. ОХИД ХҮҮХНҮҮДЭЭ, бидний ажил бас маш чухал шүү боломжоороо хоол хүнсээ бэлтгээд, завтай болмжтой нь яваад тэнд майхан сав бэлдээд өгөх баг байгаа учраас тэндээ хоол унд бэлтгээд ажиллах охид хүүхнүүд байвал маш сайн байна шүү. Манай мундаг бүсгүйчүүд орж ирээд хоол хүнсээ яаж зохицуулах талаар хэлээд явчих байхаа. Манай эрчүүд бас машин тэрэг боломж бололцоо бүгдээр туслацгаая. Өглөө 9 гээд онцгой байдлыг албатай ярих юм. Эхний 8 залуус 5 цаг гэхэд Батсүмбэр рүү хөдөлсөн байгаа, Ижилболд тэргүүтэй залуус. Мэдээллийг цаг тухайд нь коммент хэсэгт оруулаад явна. 

Зарим хүмүүс 3 цагаас өөрийн биеэр ирэх боломжгүй байгаа учраас хандив мөнгө өгвөл дансны дугаар өгөөч гэсний дагуу би өөрийн дансаа өгөхөөр шийдлээ. ХХБ 404198973 Баяртунгалаг. Энэ данс руу мөнгө шилжүүлсэн зургаа коммент хэсэгт оруулаарай. Би мөн ХХБ ажиллах өдөр буюу бүтэн сайнд дансны хуулгаа аваад зургийг нь оруулчихнаа.ФБ нэрээ бас бичээрэй. Элдэв асуудал гарвал банк, дансны нэр байгаа учир эргээд олдохдоо амархан байх. Мөн цугласан мөнгөөрөө юу авсан баримтаа мөн оруулнаа" гэсэн байна.

https://www.facebook.com/groups/317437115366854/

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • цэцэг

      (202.9.41.193) 2017-07-15 15:23
      • 0
      • 1

      Хэн гэдэг хүний ухамсаргүй юм ингээд түймэрдээд байдын бэ?зүгээр л байж байгаад шатна гэж байхгүй арай хитэрч байна шүү лам бөө нараа !

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.123) 2017-07-15 23:19
      • 0
      • 1

      Naadmiin uyeer l garch bhiig bodohod zugaalsan humuus eh orondoo huiten tsevdeg setgeleer handjee. Asaasan galaa untraaj tsurman deer ni us asgan chuluugaar darahaasaa hezee ch buu zalhuur! Mon tuimer garch bgaa sumdiin udirdlaguudiin ajildaa tentsehgui bgaag haruulj bbgaagiin neg dohio! Nutgiinhaa ard irgeded gal tuimrees urodchilan sergiileh arguudiig uridchilan oilguulj, gal garahad untraah heregsel hun huchee bainga belen gargaj dor dor ni gazar avahuulahgui untraaj bh chadvartai bh heregtei!

      Хариулах