Улсын наадамд 12 бөх шинэ цол хүртлээ

Twitter Print
2017 оны 07-р сар 12-нд 21:46 цагт
Мэдээний зураг,

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.

Наадамчин олон сэтгэл тэнүүн, бөхчүүд маань хавтай сайхан барилдаж, сураачид цэцэн мэргэн байж, уясан морьд нь хурдан сайхан баярлалаа.

Улсын энэхүү баяр наадмаар 12 бөх шинээр цол хүртэж, наадамчин олон, нутаг нугынхныгаа баярлуулаа. Үүнд:

  • Улсын начин – 6

  • Улсын харцага – 2

  • Улсын заан – 2

  • Улсын гарьд - 1

  • Улсын арслан - 1

 

ШИНЭЭР ЦОЛ ХҮРТСЭН БӨХЧҮҮД

УЛСЫН НАЧИН

1. Балганы ХИШИГБААТАР

Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, аймгийн хурц арслан

2. Жаргалсайханы ДАГВА-ОЧИР

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн заан

3. Бат-Өлзийн БАТ-ЭРДЭНЭ

Булган аймгийн Гурванбулаг сум, аймгийн арслан

4. Дармаагийн ТАМИР

Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, аймгийн арслан

5. Бередмуратын СЕРИК

Баян-Өлгийн аймгийн Улаанхус сумын харьяат, аймгийн арслан

6. Галсан-Очирын ГАНЖАД

Төв аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн арслан

УЛСЫН ХАРЦАГА

1. Мягмарын БАДАРЧ

Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан

2. Оргихийн ХАНГАЙ

Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн арслан

УЛСЫН ЗААН

1. Найдангийн ТҮВШИНБАЯР

Булган аймгийн Сайхан сумын харьяат, улсын харцага

2. Нэгдэлийн ЖАРГАЛБАЯР

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын харцага

УЛСЫН ГАРЬД

1. Өлзийтогтохын БАТ-ОРШИХ

Увс аймгийн Улаангом сумын харьяат, улсын харцага

УЛСЫН  АРСЛАН

1. Цэдэвийн СОДНОМДОРЖ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • цэцэг

      (202.9.40.149) 2017-07-13 16:02
      • 0
      • 0

      Түвшинбаяр аварга их соёлтой барилдаж харагддаг энэ жил яасийн бол ?нэгнийхээ араас далабайг нь хазалчих гээл

      Хариулах