Соёолон насны уралдаанд Г.Батбаатарын саарал үрээ өнгөллөө

Twitter Print
2017 оны 07-р сар 12-нд 14:03 цагт
Мэдээний зураг,

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмын хурдан соёлонгууд барианд орлоо.

Энэ жилийн баяр наадмын соёолон насны уралдаанд Архайнгай аймгийн Батцэнгэл сумын харьяат Г.Батбаатарын саарал үрээ түрүүллээ. Хурдан соёлон насны морьдын уралдаанд 256 соёолонгоос 128-ыг нь бүртгэж, уралдуулсан юм.

Айргийн тавд хурдалсан соёолонгууд:

1. Архангай, Батцэнгэл сумын харьяат Г.Батбаатарын саарал үрээ

2. Говь-Алтай, Баян-Уул сумын харьяат, Тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд

3. Говь-Алтай, Дарви сумын харьяат С.Бямбасайханы халиун

4. Дорнод, Цагаан-Овоо сумын харьяат, аймгийн алдарт уяа Г.Ганчулууны хээр

5. Өмнөговь, Даланзадгад сумын харьяат Б.Бадраагийн хул

Шадар сайд У.Хүрэлсүхийн Монгол төрийн наадамд эрлийз маоь уралдуулахгүй байх шийдвэр эхэрэгжиж эхэлснээр 7-р сарын 10-ны өдрөөс эхэлсэн хурдан морины уралдаанд уралдахаар бүртгүүлсэн 304 хязаалангийн 151-ийг, 254 шүдлэнгийн 195-ийг нь хассан байна.

Айрагдсан таван хязаалангийн дөрвийг нь барианд орсны дараа эрлийз болохыг нь тогтоосноор мөн хасчээ. Ингэснээр:

-Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат аймгийн алдарт уяач Лувсандагвын Эрдэнэбаатарын хээр түрүү магнай боллоо.

-Аманхүзүүнд Дундговь аймгийн Хулд сумын харьяат Жаргалсайханы Эрдэнэтөгсийн хүрэн,

-Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат Бат-Өлзийн Отгоннасангийн хүрэн,

-Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн шарга,

-Айргийн тавд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харьяат Цагаан-Өвгөний Жадамбын ухаа тус тус орсон гэдгийг зарлалаа.

Хязаалан насанд нийт 304 хязаалан бүртгүүлснээс 127 нь уралдсан. Ингээд барианд орсны дараа дахин шүдэлж, эхний аравт орсон морьдыг дахин хасан байр урагшлуулсан юм.

Мөн өнөөдөр Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын даага гарааны зурхайгаас гарлаа. Энэ насанд газар газрын 282 хурдан буян бүртгүүлснээс 71 нь ийнхүү шандас сорьж байгаа юм.

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаанд Говь-Алтай аймгийн шарга сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн даага түрүүллээ. Ийнхүү Монгол наадмын морьдын уралдаан уламжлал ёсоор дааганы уралдаанаар өндөрлөлөө.  

Д.Энхтүвшин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.