Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд гүн талархал илэрхийлье

Twitter Print
2017 оны 07-р сар 10-нд 20:41 цагт
Мэдээний зураг,

2017 оны 07-р сарын 10. Ийм хоншоортой өдөр бас ирдэг юм байжээ. Ардын хувьсгалын 96 жилийн баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлж, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн эрлийз морь уралдуулахгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ.

Уралдахаар бүртгүүлсэн 304 хязаалангийн 151-ийг, 254 шүдлэнгийн 195-ийг нь хассан байна. Айрагдсан таван хязаалангийн дөрвийг нь барианд орсны дараа эрлийз болохыг нь тогтоосноор мөн хасчээ.

Ийм зоригтой шийдвэрийг урьд өмнө нь ямар ч эрхтэн дархтан гаргаж байсангүй, монгол наадам баячуудын тоглоом болоод дуусдаг байв.

Төрийн наадамд түмний морь түрүүлдэг цаг олоон жилийн дараа дахин ирж байна уу даа... 

Спортын сэтгүүлч Д.Нанжид 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ШАДАР

      (103.229.120.77) 2017-07-29 20:42
      • 0
      • 0

      Их том гавьяа байгуулж дээ.Өөр хийчэх юм алга уу.

      Хариулах

    • Монгол

      (193.238.180.123) 2017-07-14 15:33
      • 0
      • 0

      Тийм шүү бөхийн Чинбат тэргүүтэй шинэ бүрэлдэхүүн их давгүй санагд

      Хариулах

    • bi

      (202.9.42.139) 2017-07-14 12:12
      • 0
      • 0

      Хувьсгал хийсэнтэй дүйцхүйц хэмжээний өөрчлөлт хийлээ дээ.

      Хариулах

    • хаан

      (114.202.215.83) 2017-07-13 16:13
      • 0
      • 0

      Нэг удаа ч гэсэн Монголд шударга зүйл хийгдэж эхэлж байгаад гүн талархал илэрхийлж байна.Нүднээс далд түм бумаараа шударга бус үйлдэлд дарамтлуулж буй олон түмний сэтгэлд гэрэл гэгээ тусаж байна.Одоо хууль хяналт болон банк санхүүгийн луйврыг багасгах талд ажиллах хэрэгтэй байна.Сайн үйлс дэлгэрэх болтугай.

      Хариулах

    • Зочин

      (203.91.115.42) 2017-07-13 11:19
      • 0
      • 0

      Олон жил баячуудын наадам болсон хурдан морины урөлдаан одоо л шудрага болох нь. Одоо залгуулаад Монгол бөхөд үүрлэсэн бусармаг найраа нутгархаж бөхийг хавчдаг бусармаг явдлыг таслан зогсоох хэрэгтэй санагдана. Монголд шудрага бүхнийг ялан дийлэхэд таны оролцоо маш их хэрэгтэй байгаа шүү.

      Хариулах