Владимир Путин: Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тань чин сэтгэлийн халуун баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу

2017 оны 07-р сар 09-нд 15:38 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга ялалт байгуулсантай холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин баяр хүргэж, захидал илгээжээ.

Түүний илгээсэн захидлыг өчигдөр буюу долдугаар сарын 8-ны өдөр Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид Х.Баттулгад албан ёсоор гардуулан өгчээ.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН ЭРХЭМСЭГ
НОЁН ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ТАНАА

Улаанбаатар хот

Хүндэт ноён Х. Баттулга Танаа,


Ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдсонтой холбогдуулан Танд чин сэтгэлийн баяр хүргэж буйг минь хүлээн авна уу.

Манай хоёр орны харилцаа нь найрсаг, сайн хөршийн уламжлалт шинж чанарыг агуулж байдаг билээ. Бид харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Чингэх нь Орос, Монголын ард түмнүүдийн язгуур эрх ашигт бүрэн нийцэх болно.


Танд чин сэтгэлийн угаас эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөхийн ялдамд Төрийн тэргүүний хариуцлагатай албанд тань өндөр амжилт хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,

​​​​​​​​​ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин

 

Москва хот, Кремль
2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.