Боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр ажилтнаа зодсоноо нуухыг завдаж байна

Twitter Print
2013 оны 10-р сар 23-нд 09:19 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр Технологийн хэлтсийнхээ мэргэжилтэн Г.Амарсанааг аравдугаар сарын 5-нд зодож, хүндээр гэмтээсэн байна. Технологийн хэлтсийн мэргэжилтэн Г.Амарсанаа  аравдугаар сарын 16-нд Тайланд улсыг зорин, тархиндаа авсан хүнд гэмтлээ эмчлүүлж байгаа аж. 

Хэргийг тодруулбал, Боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр халамцуу үедээ Г.Амарсанаад агсам тавьж  “Чи намайг дарга гэж дуудалгүй архи хундагалж өг гэлээ” хэмээн уурласан байна. Улмаар Г.Амарсанаа руу 0,75 литрийн архины шил шидсэн нь толгойных нь гавлын ясыг хагалж, хүндээр гэмтээсэн гэнэ. Энэ хэрэг Төв аймгийн цагдаагийн хэлтэстэй бүртгэлтэй байгаа ч нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр Технологийн хэлтсийн мэргэжилтэн Г.Амарсанаад “Бүх эмчилгээний зардлыг даая. Хоёулаа хоорондоо зодолдсон болгоод гомдолгүй гээд биччих” гэж ятгасаар гомдолгүй гэж гарын үсэг зуруулсан байна. 
 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.