Макс Д.Ганбаатарын Mongolian Shopper дахин түрүүллээ

Twitter Print
2017 оны 07-р сар 09-нд 12:14 цагт
Мэдээний зураг,

Уншигч та Макс Ганбаатарын Mongolian Saturday алдарт хурдан хүлгийн Америкт гаргасан амжилтын тухай сэтгэл хөдлөн уншиж байсан нь гарцаагүй ээ. Харин одоо Макс Ганбаатарын Америк дахь фермийн монгол нэртэй унаганууд өсч том болоод амжилт гаргах болсон тухай сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. 

"Морио дээдэлдэг Монгол хүний хүсэлдээ хөтлөгдөн морьтон Монголчуудаа морин спортоор тив дэлxийд данслаx, Монгол уяачдын арга уxааныг таниулаx зорилгоор 2010 онд АНУ-д "Mongolian Stable" жүчээг байгуулсан юм. Өнгөрсөн хугацаанд "Mongolian stable"-н хурдан хүлгүүд 300 гаруй уралдаанд хурдалж 100 гаруйд нь эxний байрууд эзэлж Морьтон Монголчууд Морин уралдааны Дэлхийн Аварга хүртэл болсон юм. Монгол уяачдын арга уxааныг дэлxийд данслахын тулд илүү их хичээх болно" гэж Д.Ганбаатар өөрийн цахим хуудсанд бичжээ.

Түүний байгуулсан "Mongolian Stable" жүчээний морьд Mongolian Saturday шиг дандаа монгол орсон нэртэй. Wild Mongolia, Mongolian Dancer, Mongolian holiday, Yes Mongolian, Mongolian shopper, Call Mongolia, Miss Mongolian, Queen of Mongolian гээд унаганууд өсч том болоод уралдаан тэмцээнд оролцох болжээ.

Д.Ганбаатарын "Mongolian Saturday" хэмээх дэлхийн аварга хурдан хүлэг "Gulfstream Park"-ийн уралдаанаас ээлжит түрүүгээ саяхан авч алдар нэрээ түгээж байхад түүний дүү саяхнаас уралдаж эхэлсэн "MONGOL G" хурдан хүлэг олон тэмцээнд амжилт гарган оролцож байгаа юм.  Гурван уралдаанд оролцож хоёрт нь түрүүлээд байгаа "MONGOL G" нь дэлхийн аварга "Mongolian Saturday" морины дүү буюу нэг азарганы унаганууд юм.

Тэгвэл Д.Ганбаатарын бас нэгэн ажнай хүлэг Mongolian Shopper нэр хүнд бүхий тэмцээнд хэрхэн хол тасархай түрүүлж буйг доорхи бичлэгээс үзээрэй. 

 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.