Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

Twitter Print
2017 оны 07-р сар 09-нд 10:20 цагт
Мэдээний зураг,

Сонгуулийн ерөнхий хорооны өнөө өглөө 09.00 цагт хуралдаж гаргасан шийдвэрээ танилцууллаа. 

СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн "Хуралдаанаараа хоёр тогтоол гаргасан. Нэгдүгээрт, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг баталлаа. Хоёр дахь санал хураалтад саналаа  өгсөн 1.207.787 сонгогчоос:

  • М.Энхболд- 497.067 буюу нийт сонгогчийн -41.16 хувь
  • Х.Баттулга- 611.226 буюу нийт сонгогчийн -50.61 хувийн санал авсныг баталсугай гэсэн тогтоол гаргалаа.

Сонгогчийн нэрийн жагсаалтад 1.990.797 иргэний нэр байснаас ирц 60.67 хувьтай гарсан байна.

Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай УИХ-д өргөн мэдүүлэх тогтоол гаргалаа. СЕХ тогтоолын төслийг өнөөдр 10 цагт УИХ-д өргөн мэдүүлнэ" гэлээ.

Ийнхүү баяр наадамын амралт тулсан энэ өдрүүдэд шинээр сонгогдслн ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийг баталж, тангараг өргүүлэхээр холбогдох байгууллагууд яаравчлан ажиллаж байна. СЕХ уг тогтоолын төслийг өнөөдөр 10.00 цагт УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүлэхээр болсон.

 

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай тогтоолыг Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ.

Тогтоолд Сонгуулийн тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтад оролцсон нийт 1.207.787 сонгогчдын олонхийн буюу 611.226 (50.61 хувь) санал авсан нэр дэвшигч Халтмаагийн Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсүгэй гэсэн байна.

Улмаар УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдааныг маргааш 11:00 цагаас хуралдуулж, уг тогтоолын төслийн хэлэлцэн батлахаар болсон байна. Ингэснээр Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшин ялалт байгуулсан Х.Баттулгын бүрэн эрхийг хэрэгжүүлж, тангараг өргөх ёслол болох юм. 

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Цэцэг

      (202.9.40.85) 2017-07-09 11:26
      • 0
      • 0

      Баттугаыг эргүүлэн татна гэсэн хаана байна хууль бус ерөнхийлөгчийг чинь хүлээн авахгүй

      Хариулах