Сайн тав, муу нэг мэдээ

Twitter Print
2017 оны 07-р сар 08-нд 02:44 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн 12 жилд буюу Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох хуулиудын нийт 53 зүйл заалтад өөрчлөлт оруулжээ. Н.Энхбаярын үед эхэлсэн Төрийн албаны хуулийн нэмэлт өөрчлөлт, Авилгатай тэмцэх тухай хууль зэргээс эхэлсэн эл өөрчлөлтүүдийн цаад санаа нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг сэмхэн нэмэгдүүлж, УИХ, Засгийн газрыг хүчгүйдүүлэхэд оршиж байв.

Эрх мэдлийн энэхүү шунал яван явсаар Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын зүгээс ард түмэндээ ардчилсан парламентаас татгалзан, Ерөнхийлөгчийн засаглалыг санал болгох төвшинд өндрөө авсан. МАХН-ын удаа дараа зарласан Ерөнхийлөгчийн засаглал Монголд илүүтэй нийцэх талаар хэлэлцсэн эрдэмтдийн бага хурал, Д.Дорлигжавын Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжсэн захидал, мэдэгдэл зэрэг нь үүний тод илрэл болсон. Харин одоо Ерөнхийлөгч Баттулгыг таван сайн, нэг муу мэдээ угтаж байна.

1. УИХ-ын олонх сөрөг хүчнээс төрсөн Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумиж; байх ёстой байранд нь аваачин, бэлгэдлийн хэлбэр төдий үлдээнэ. Ингэснээр засаглалын хуваагдал, төрийн гурван өндөрлөгийн талцал эцэс болж, өнөөдрийг хүртэл чөдөр тушаа болсон тогтолцооны асуудал нэг мөр шийдэгдэнэ. Энэ бол сайн мэдээ.

2. Монгол Улсын иргэд өр зээлээсээ ангижрах нь. Мань эр хэлсэндээ хүрвэл шүү дээ. Гэвч энэ нь эдийн засаг дахин сэхээнд хэвтэх сул талтай.

3. Дахин сонгууль явагдахгүй. Хуруундаа гурав дахь удаагаа тэмдэг тавиулахгүй болж амрав. Төсвөөс сонгуульд дахин мөнгө зарахгүй.

4.Улсын их баяр наадмыг Ц.Элбэгдорж 9 дэх удаагаа нээхгүй. Монгол Улс шинэ Ерөнхийлөгчтэй болно. Бас л дажгүй сайн мэдээ байгаа биз дээ.

5. Элбэгээ ч тэсэлгүй чанараа таниулсан Ерөнхийлөгчийн сэнтий Баттулгын мөн чанарыг бүрэн харуулж, багийг нь хуулна.

Муу мэдээ нэг л бий. МАН сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх магадлал харагдаж байна. Х.Баттулгын сонгуулийн үеэр хэрэглэсэн гэх бусармаг аргууд, хамгийн сүүлд СЕХ-ны даргын мэдэгдсэн "Төв аймгийн саналын хуудсуудын кодыг хэвлэх үйлдвэр дээр сольсон, уг хэргийг үйлдсэн хүнийг ТЕГ шалгаж байна" зэрэг хачирхалтай, тодорхойгүй хэргүүдийг нэгтгэн, МАН-ын зүгээс АН-ын нэр дэвшигчийг шалгуулж, энэ үйл явц удаан сунжрах боломжтой. Хэрэв тэгвэл шинэ Ерөнхийлөгч тангараг өргөж чадалгүй удаж, дээр дурдсан таван сайн мэдээ будаа...

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (27.123.214.115) 2017-07-08 13:02
      • 0
      • 0

      Их мэдэгчийн дүр эсгэчих юмаа.Өөрийгөө юу гээд бодчихсын. Далчигнуур хүүхэн чинь.

      Хариулах

    • Уншигч.

      (73.252.180.212) 2017-07-08 10:06
      • 0
      • 0

      Хачин юм бичих юм даа, шүлэгээ л хэлхэж суусан нь дээр болов уу даа энэ бүсгүйд.

      Хариулах