Их 20-ийн уулзалтыг Германчууд мөргөлдөөнөөр угтан авлаа

Twitter Print
2017 оны 07-р сар 07-нд 16:03 цагт
Мэдээний зураг,

Их 20 уулзалтыг хүлээн авч байгаа Германы Хамбург хот өнгөрсөн шөнө даяарчлалыг эсэргүүцэгчид болон цагдаа нарын хоорондын тулааны талбар болж хувирсан байна. Үймээн дэгдээгчид дэлгүүрийн шилэн хорго хагалж, тонуул дээрэм хийхийн зэрэгцээ гудамжинд тавьсан автомашин, хогийн сав шатааж, цагдаа нарын зүг цацруулагч салют шидэж байсан байна. Цагдаа нар үүний хариуд харин усаар шүршиж, бороохой ашиглан хамгаалж байжээ.

Их 20-ын дээд хэмжээний уулзалтыг эсэргүүцсэн " Тамд тавтай морил" ("Welcome to Hell") олон нийтийн жагсаал цуглааны дараа шууд эмх замбараагүй байдал үүссэн бөгөөд хэдэн цагиийн турш үргэлжилсэн уг үймээн самууны үеэр шархдаж, гэмтэл бэртэл авсан цагдаа нарын тоо 74-т хүрсэн байна.

Жагсаал цуглаан, үймээн самууны зэрэгцээ Хамбург хотод олон километр үргэлжилсэн автомашины түгжрэл үүссэн байна. Ялангуяа хотын төвийг нисэх онгоцны буудалтай холбосон хурдны зам дээр нөхцөл байдал нэн хүнд байгаа аж. Учир нь, “Их-20”-ийн хуралд оролцох улс орнуудын төлөөлөгчид шөнө дунд хүрэлцэн ирж эхэлсэн бол хотын төв рүү орох замуудыг цагдаа нар хаажээ. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.