Их 20-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

2017 оны 07-р сар 07-нд 15:58 цагт
Мэдээний зураг,

ХБНГУ-ын Хамбург хотноо өнөөдөр буюу баасан гарагт 20-ийн бүлгийн орнуудын төрийн тэргүүн нарын хоёр өдрийн Дээд хэмжээний уулзалт эхэлж байна.

Дээд хэмжээний уулзалтын эхний өдөр 20 улсын удирдагчид терроризмын аюулыг сөрөн зогсох асуудал болон худалдаа-эдийн засаг, уур амьсгалын асуудлуудыг хэлэлцэх бол уулзалтын хоёрдахь өдөр Африк тивд нөхцөл байдлыг сайжруулах, цагаачид, дүрвэгчдийн асуудал, эрүүл мэнд, тоон технологи зэрэг асуудлуудад анхаарал хандуулах аж. ыг хөндөн ярилцах ажээ.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн тус бүлгийг даргалах болсон Герман улс энэ удаагийн уулзалтын үеэр эдгээр үндсэн асуудлуудыг хэлэлцэхээр сонгон авчээ.

Гэхдээ G20-ийн энэ удаагийн уулзалт нь албан ёсны хөтөлбөрийн хүрээнд хязгаарлагдахгүй бөгөөд хоёр талын болон олон талын уулзалтууд болох гэж байна. Тэдгээрийн дотор ОХУ болон АНУ-ын Ерөнхийлөгч нарын уулзалт хамгийн ихээр хүлээлт үүсгээд байгаа билээ.

Гэвч АНУ-ын тэргүүн Доналд Трамп ОХУ-ын ерөнхийлөгчтэй зөвхөн 35 минут уулзахаар төлөвлөсөн байна. Цагаан ордны цахим хуудсанд тавигдсан Доналд Трампын цагийн хуваариас үзвэл дээд хэмжээний уулзалтын эхний өдөр орон нутгийн цагаар 15:45 буюу Улаанбаатарын цагаар 21:45-д ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах юм байна.

Хоёр улсын төрийн тэргүүний анхны энэ уулзалт Хамбург хотын үзэсгэлэнгийн Hamburg Messe төвд болох бөгөөд ОХУ-ын ерөнхийлөгчтэй уулзахынхаа өмнө Доналд Трамп  Мексикийн ерөнхийлөгчтэй уулзалт яриа хэлэлцээ хийсэн байхын дээр дээд хэмжээний уулзалтын үйл ажиллагаанд оролцох аж. Харин ОХУ-ын ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа тэрээр зочид буудалдаа очиж, оройн 6 цагаас Эльбийн филармонид зохион байгуулагдах дээд хэмжээний уулзалтын үдшийн арга хэмжээнд оролцох хүртлээ амрах юм байна. Энэ хооронд Владимир Путина орон нутгийн цагаар 17:00-д Японы ерөнхий сайд Шинзо Абэтай уулзах аж.  

Оросын хэвлэл мэдээллүүд өмнө тэмдэглэж байснаар, Трамп болон Путины энэ удаагийн уулзалт нүүр тулан ганцаарчилсан, өндөр үр дүнтэй "өргөтгөсөн" уулзалт болох байсан бол америкийн хэвлэл мэдээллүүдэд онцолсноор ёс төдийн өргөтгөсөн энэ уулзалт маш товчон болох бөгөөд тэдний хэлэлцээрийн ширээнд зөвхөн дөрвөн хүн, тэр дундаа дипломат албаны тэргүүнүүд болох Сергей Лавров, Рекс Тиллерсон нар хоёр орчуулагчийн хамт суух болжээ.

АНУ, ОХУ-ын тэргүүнүүдийн энэ удаагийн уулзалтаас хоёр их гүрний цаашдын харилцаа хэрхэн хөгжих төлөв харагдана гэж улс төр шинжээчид үзэж байгаа билээ. Энэ ч үндсэн дээр уулзалтын үр дүн дэлхий дахинд томоохон үр дагвар үзүүлэх ёстой гэж  Америкийн хэвлэлүүд дүгнэж байна. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.