Хятадад сүүлийн 60 тохиолдоогүй их үер болжээ

2017 оны 07-р сар 07-нд 13:56 цагт
Мэдээний зураг,

Хятадын төв хэсэг Хунань мужийн Нинсян тойрогт сүүлийн 60 жилд үзэгдээгүй их хур тунадас унаж, үер болж улмаас наад зах нь 44 амиа алдаад байгаа аж. Сүүлийн хоёр долоо хоногийн турш үргэлжлэн орсон борооны ус тус бүс нутгийн 815 мянган иргэдэд их хэмжээний хохирол учруулаад байгаа тухай Xinhua агентлагаас өнөөдөр мэдээлсэн байна.

Хятадын онцгой байдлын албаны шуурхай ажиллагааны штабаас өгсөн мэдээллээр, зургадугаар сарын 22-ноос орж эхэлсэн ширүүн бороонд  Хунань мужаас гэхэд 27 хүн амь үрэгдэж, 8 хүн сураггүй алга болсон гэж тооцоод байгаа бол тус муж даяар хохирол амсаан хүний тоо 11,45 саяд хүрчээ. Байгалийн гамшигт тэрчлэн  хөдөө аж ахуйн 879,6 мянган гектар газар сүйдэж, 38,6 мянган орон сууц, барилга байшин усанд автсан учир эдийн засгийн нийт хохирлын тоог хэмжээг одоохондоо гаргаж амжаагүй байна.

Зургадугаар сарын сүүлээр орж эхэлсэн үргэлжилсэн бороо Хятадын өмнөд болоод баруун өмнөд, төв болон зүүн хэсгийн газар орныг хамарсны дотор Аньхой, Цянси, Хубэй, Хунань, Сычуань, Гуйжоу, Чэзян, Цянси, Юньнань мужууд асар их хохирол хүлээжээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.