Санал худалдан авах ажиллагааг таслан зогсоох зорилгоор бүртгэлийн хуудас өгөхгүй байгаа гэлээ

Twitter Print
2017 оны 07-р сар 07-нд 12:12 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт үргэлжилж байна. Сонгогчдоос бүртгэлийн хуудас өгөхгүй байгаа талаар Сонгуулийн Ерөнхий хороонд гомдол ихээр ирж байгаа аж.

Энэ талаар СЕХ “Сонгогчийн бүртгэлийн хуудсыг худалдах, худалдан авах байдлаар сонгогчийн санал өгөх эрхэд нөлөөлөх, санал худалдан авахад чиглэсэн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор ийм арга хэмжээ авсан” гэсэн тайлбарыг өглөө.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.