Ник Яанг Голден Стейт Варриорс багтай нэг жилийн гэрээ байгууллаа

2017 оны 07-р сар 06-нд 10:33 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Голден Стейт Варриорс багийн удирдлагууд Лос Анжелес Лэйкэрс багийн довтлогч Ник Яангтай 1 жилийн 5.2 сая ам.долларын гэрээг байгуулж багийн бүрэлдэхүүнээ улам чангалсаар байна. 2017 оны NBA-ийн аварга Голден Стейт Варриорс ийнхүү алсын зайнаас шидэлт сайтай Ник Яанг-ийг авснаар ирэх улиралд ч мөн адил жижиг бүрэлдэхүүнээрээ үргэлжлүүлэн тоглох бололтой. 

Ник Яанг-ийн хувьд өөрийн карьертаа олон баг солисон боловч очсон баг бүртээ өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн тоглогч юм. Тэрээр энэ жил Лос Анжэлэс Лэйкэрс багтайгаа гэрээгээ үргэлжлүүлэн сунгах боломж байсан ч арай бага үнийн дүнгээр Голден Стейт Варриорстой гэрээ байгууллаа. Ник Яанг буюу "Свагги Пи" энэ жилээс аваргын цом авахыг зорилгоо болгосон бололтой. 

 

М.Билгүүн, www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.