Элэг, бөөр хоёр архийг цэвэрлэхийн тулд хэт их хүч гаргадаг

Twitter Print
2018 оны 12-р сар 21-нд 14:30 цагт
Мэдээний зураг,

Хүний биеийн хамгийн том шүүрлийн булчирхай буюу элэг нь хоол боловсруулах, цусны бүлэгнэлт үүсгэх, бодисын солилцоог зохицуулах, бие махбодийг хоргүйжүүлэх онцгой үүрэгтэй. Иймд элгийг хүний биеийн химийн лаборатори хэмээн нэрлэх нь бий.

Монголчуудын бидний хувьд хамгийн түгээмэлд тооцогдох элэгний өвчлөлтийн гол шалтгаанууд юу вэ? Хэрхэн сэргийлэх вэ?

АРХИ

Архи хүний биеийн хоол боловсруулах замаар дамжин элгээр шүүгдээд бөөрөнд очдог. Хэтрүүлэн уусан архийг элэг шүүж дийлэхгүй ба энэ нь шууд цусанд шингэнэ. Элэг, бөөр хоёр архийг цэвэрлэхийн тулд өөрөөсөө хэрээс хэтэрсэн их хүч гарган ажилладаг. Гэвч их хэмжээ­ний архи биед шингэсэн бол хорны зарим хэсэг нь гадагшилж чадахгүй биед үлддэг. Хэтэрхий их архи уух нь элэг болоод биеийн бусад хэсгийг хэдэн хэсэг тасчин хаяхтай адил байдалд хүргэдэг. 

ТАРГАЛАЛТ

Таргалалт

Өдрийн ихэнх цагийг хөдөлгөөнгүй сууж өнгөрүүлэх нь хөдөлгөөний дутагдалд оруулахаас гадна таргалалт үүсэх гол нөхцлийг бүрдүүлдэг. Хүн хэр их тарган байна, элэг нь төдий чинээ их ачааллаж  байдаг. Түүгээр зогсохгүй нойр булчирхай, зүрх нь өөхөлж, яваандаа бүхий л эрхтнийг хамарч сүүлдээ элэгний хатуурал цирроз болдог. 

CopyЭМИЙН БОЛОН ТАРИАНЫ БУРУУ ХЭРЭГЛЭЭ

Эмийн буруу хэрэглээ

Цусаа солиулах, шивээс хийлгүүлэх, халдвар авсан хүний хэрэглэсэн зүйлсийг хэрэглэх зэрэг шалтгаанаар элэг өвчлөх магадлал өндөр байна.

ШИВЭЭС БОЛОН НЭГ УДААГИЙН БИШ ТАРИУР

Нэг удаагийн биш тариур хэрэглэх болон найдваргүй газар шивээс хийлгэх зэрэг нь хожим элэгний өвчлөл үүсгэх эрсдэлтэй.

ЭЛЭГНИЙ ВИРУС

Элэгний хоёр төрлийн ноцтой өвчин байдаг. Энэ нь элэгний хатуурал, хавдар юм. Эдгээр өвчин үүсэхгүй бол элэг барагтаа бол өвчилдөггүй эрхтэн. Харин хатуурал, хавдар үүссэн тохиолдолд амь насанд аюултай. Үүнд хүргэдэг гол шалтгааны 95 хувь нь элэгний вирус, үлдсэн нь хорт бодис, архи зэргээс болдог. Элэгний 10 гаруй төрлийн вирус судлагдсан байдаг. Үүнээс A,B,C,D вирусын тархалт хамгийн өндөр байна. Мөн элэгний B вирус нь нэгэнт биед орсон бол идэвхжил нь суларна уу гэхээс биш бүрэн эдгэрдэггүйгээрээ аюултай. Харин А вирус нь ахуйн замаар халдварладаг. Харин B, C вирус нь цус цусан бүтээгдэхүүнээр халдварладаг.

Элэгний вирусыг мэргэжлийн оношлогооны төвд шинжлүүлнэ. Хэрэв B вирус илэрвэл заавал D вирусыг шинжлүүлэх шаардлагатай.  Элэгний C вирус тоолуулаад идэвхжилтэй гарсан тохиолдолд вирус устгах эм ууна. Элэгний А, B вирусын эсрэг вакцин хийгдэж байгаа тул урьдчилан сэргийлэх байдлаар вакцинд хамрагдах нь үр дүнтэй.

ЭЛЭГНИЙ ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГУУД:

  • Элэгний B вирусийн халдваргүй хүн вакцинд хамрагдах нь 15 жил уг вирусийн халдвараас сэргийлнэ. 

  • Архи, согтууруулах ундааны хэрэглээг багасгах нь элгэнд хэт ачаалал үүсэхээс сэргийлнэ.

  • Өөх тостой, шарсан хуурсан хоолноос татгалзах, хязгаарлах нь элэгний өвчлөлөөс сэргийлдэг.

  • Эмийг зөвхөн эмчийн заавраар зөв хэрэглэх нь элгэнд үүсч болох эмийн гаж нөлөөллийн эрсдэлээс хамгаална.

  • Тариа хийлгэхдээ нэг удаагийн тариурын бүтэн байдлыг шалгаж үзэх, заавал өөрийнхөө дэргэд задлуулж байгаарай.

  • Гоо сайхны үйлчилгээ, шивээс хийлгэх зэрэгт нэг удаагийн хэрэгсэл хэрэглэхийг зөвлөж байна.

  • Найдвартай шүдний эмнэлгээр үйлчлүүлснээр багажаар дамжин халдвар авахаас сэргийлнэ.

  • Замбараагүй бэлгийн амьдралаас татгалзах.

  • Өдөрт дор хаяж 3-5 удаа гараа угааж занших нь бохирын шар өвчнөөс сэргийлнэ.

Эх сурвалж: ​http://info.supernova.mn/

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.