2017 оны 06-р сар 30-нд 11:43 цагт

ИВАНУШКИ Int. - Тополиный пух

1990-ээд оны сүүлээр “Тополиный пух”, “Беги”, “Реви” зэрэг олон уран бүтээлээрээ монголчуудыг байлдан дагуулсан Иванушки International хамтлагийн дуучин Олег Яковлев өчигдөр 47насандаа энэ хорвоог орхин одлоо. 

Тэр “Иванушки International” хамтлагтайгаа Монгол Улсад тоглолтоо хийж байх үеэр төрсөн нутагтаа ирэх сайхан байна гэж байсан билээ. Учир нь Олег Жамсараевич Яковлев 1969 оны арван нэгдүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод төржээ. Тухайн үед эцэг эх нь Монгол Улсад томилолтоор ажиллаж байв. Түүний ээж нь орос хэл, уран зохиолын багш мэргэжилтэй буриад эмэгтэй, аав нь узбек гаралтай цэргийн хүн байсан гэдэг

Тэрбээр буриад цустай гэдгээрээ бахархдаг. Монголын нутагт дахин очих хүсэл тээж явдаг байжээ. 

Олег дунд сургуулийн нэгдүгээр ангиа төгстлөө Улаанбаатарт амьдарч байсан. Улмаар тэдний гэр бүл Эрхүү хот руу нүүж, Олег хөгжмийн сургуулийн төгөлдөр хуурийн ангид элсэн оржээ. Хожим нь Олег театрын урлагт дурлаж, Эрхүүгийн театр урлагийн сургуульд элсэж, улаан дипломтой “хүүхэлдэйн театрын жүжигчин” мэргэжлээр төгссөн ч Москва явж, Оросын театрын урлагийн дээд сургуулийг төгсөж, Армен Жигарханяны театрын жүжигчин болсон.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.