Эрлийз морь уу, эрлийз улстөрч үү...

Twitter Print
2017 оны 06-р сар 30-нд 09:39 цагт
Мэдээний зураг,

Шадар сайд У.Хүрэлсүх “Монгол наадамд зөвхөн Монгол морь л уралдах ёстой. Ямар нэг арга саам хэрэглэж, Монгол морьдын уралдаанд эрлийз болон холимог цусны морь "шургуулах"-ыг оролдвол шууд хуулийн байгууллагад тухайн хүнийг өг. Бид Монгол адуугаараа бахархах ёстой. Монгол наадмаараа төрийн сүлдэндээ залсан Монгол адуугаа уралдуулж, монгол мориныхоо удмын санг үеийн үед хамгаалж авч явах ёстой” хэмээн ширүүхэн мэдэгдэл хийв.

Тэрбээр 2015 оны долоодугаар сард Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуягийн Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байхдаа мөн ийн лүндэн буулгаж байсан. Тухайн үед намын дарга буюу Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгч М.Энхболдтойгоо түнжин муу байсан гэж хэвлэлээр бичиж байв. Өдгөө бас ийн өгүүлсэн нь зүгээр ч нэг хэлчихээгүй, санамсаргүй алхам биш гэдгийг улстөр судлаачид тэмдэглэж байгаа. Магадгүй хэдхэн хоногийн өмнө болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр М.Энхболд даргадаа хатуухан үг чулуудсан нь дээрх мэдэгдлийг хийхэд нэрмээс болсон байхыг ч үгүйсгэх аргагүй. Шадар сайдын энэхүү мэдэгдэл нь товчхондоо эрлийз морьдын тухай юм шиг сонсогдож болох ч яваандаа Монгол наадам, бүр цаашлаад Монголын улстөр, төр засгийн эрх мэдлээс эрлийз улстөрчдийг шахах гэсэн зүй ёсны шаардлага, тэмцлийн өрнөл байж болох талтай.

Эрлийз морьдыг наадмын талбайгаас шахаж болно. Харин хэн нь чухам хэн бэ гэдэг нь он цагийн урсгалд мөлийж, өрөөл бусдад танигдахаа больсон эрлийз улстөрчдийн тухайд тун их асуудалтай. Яг энэ асуудлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд тунаж үлдээд байгаа “Женко” Х.Баттулга “Херо”-той хамтран “100 чухал сэдэв” нэвтрүүлэг хийсэн хэргээр Ерөнхийлөгчийн өрөөнд дуудагдан очиж, “Айлын хойморт, зурагтын дэлгэцээр битгий цус шинжлээд суугаад бай” хэмээн жаал загнуулаад салж байсныг монголчууд санаж байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хилэгнүүлсэн “цусны шинжилгээ” буюу Монголын улстөр дэх эрлийз, хурлийзуудын асуудал бол байнга л дэгдэж, хэрүүлийн алим үүсгэдэг онцгой сэдэв гэдэгтэй маргах хүн гарахгүй. Ер нь ингэхэд эрлийз хүн, эрлийз адуу гэгч нь чухам юу вэ, ямар ялгаа байдаг юм бол. Энэ асуудал яагаад ингэж олны анхаарлыг гойд ихээр татаад байдаг хэрэг вэ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайдаар 1990 оны есдүгээр сарын 11-нээс 1992 оны долоодугаар сарын 21-нийг хүртэл ажиллаж байсан Д.Бямбасүрэн гуай “МАН-ын дарга М.Энхболд бол урд хөршийн зээ, хил давж өмнө газар очоод ургийн баяр хийдэг хүн Монголын төрийн толгойд сууж хэрхэвч болохгүй” хэмээн хатуухан мэдэгдэл хийсэн. Чухамдаа Монголын төрийн толгойд хятадын эрлийз нарыг гаргаж болохгүй хэмээн дээр дооргүй ярьцгаадаг ч найман жил төрийн тэргүүнээр ажиллаад халаагаа өгөх гэж байгаа Ц.Элбэгдоржийн эцэг Цахиаг Шинжаан уйгар гаралтай, хожим нь Ховд аймгийн Зэрэг суманд нүүн ирж суурьшсан хэмээн баахан шуугисан ч тухайн үед байтугай дараа нь тэр тухайд тоймтой нотолгоо, архивын материал олдоогүй. Мэдээж тухайн үед Ц.Элбэгдоржийг хятад гаралтай гэдгийг нотлох цусны шинжилгэээ хийх ямар ч боломгүй тул тэгсгээд дарагдсан нь ойлгомжтой.  

Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг “Өмнөд хөршийн зээ, хил давж ургийн баяр хийдэг” хэмээн улаан цайм мэдэгдсэн нь тун ноцтой нотолгоо гэж үзвэл зохилтой. Мэдээж Д.Бямбасүрэн гуай ийм эгзэгтэй цагт, тийм ноцтой асуудлаар болчимгүй дүгнэлт хийж, ард олны санаа сэтгэлийг хоёрдуулвал наанадаж Монголын улстөр, цаанадаж хүн гүтгэсэн хэргээр өөрт нь ч халтай, аюултай гэдгийг мэдэхийн дээдээр мэдэх хүн. Харин Д.Бямбасүрэн гуай тэр бүхнийг тооцоолсон бололтой дээрх ноцтой мэдэгдлийг хэд дахин давтсан нь Шадар сайд У.Хүрэлсүхийн эрлийз морьдыг наадамд хэрхэвч уралдуулахгүй гэсэн хатуу байр суурь Монголын улстөрд туйлын их хамаатай гэдгийг давхар нотолсон хэрэг мөн.

Энд л гэж хэлэхэд Монголчууд УИХ-ын тэр гишүүн нь хятадын эрлийз, хурлийз  хэмээн барин тавим ярьцгаадаг ч амьдрал дээр нотлогдсон нь үгүй. Нөгөөтэйгүүр “Би хятадын хурлийз” гээд  чанга дуугаар зарласан зоригтой улстөрч одоогоор байхгүй. Харин Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн найруулагч Го.Бадарч будлиан дагуулсан нэвтрүүлгийнхээ үеэр “Би хятадын эрлийз” хэмээн чанга дуугарч “С.Баярцогт оо, миний дүү чиний гарал угсааг Сэлэнгийн хөгшчүүд мэднэ. Чиний өвөө хятад хүн байсныг би байтугай нь мэднэ” хэмээн телевизийн дэлгэцээр шулуухан зарлаж байсан. 

Гэтэл дараахан нь “Би С.Баярцогтоос уучлал гуйна. Намайг амьдад түүнтэй нэг уулзуулаад өг" хэмээн шалдаа буучихсан л цохиж явсан. Ингээд бодохоор наадмын морины комиссынхны эрлийз морьдыг Монгол адуунаас ялгадаг гол шинж болох “Сэрвээ нь хэтэрхий өндөр, биеийнх нь урт Монгол адуунаас сэжигтэй илүү” хэмээх тодорхойлолттой эрлийз улстөрчдийг адилтгаж болохгүй нь тодорхой болж байна. Мэдээж хоёр гурван үеэрээ Монголд суурьшин амьдарч Ерөнхийлөгч болтлоо, нэр дэвштлээ монголжсон тэднийг “Шүд нь дорсгор, хачин жигтэй инээдэг, алхаа гишгээ, явдал суудал нь нэг л сэжигтэй” хэмээх үндсэн тодорхойлолтоор “Хятадын эрлийз” хэмээн хардах, барим тавим нотлох нь үнэнд арай л нийцэхгүй бололтой.

Ингэхээр яг өнөөдрийн тухайд олон он жилүүдийн урсгалд элэгдэн мөлийж, өөрсдөө ч гарал үүсэл, удам судраа хоолтойгоо холиод залгичихсан Монголын улстөрчдийг “Чи хятадын эрлийз, харин чи бол хурлийз, тэр нь хунхууз” хэмээн хонь хурга шиг ялгаж, Монголын улстөрөөс шахан зайлуулах, ядаж л түүнд ойртуулахгүй байх үйл ажиллагаа төдийлөн үр дүнд хүрэхгүй, нэг ёсондоо амжилт олохгүй нь амьдралаас харагдаж байна. Мэдээж Шадар сайдын хатуухан мэдэгдсэнээр эрлийз морьдыг “Сэрвээний өндөр, сэжигтэй урт нурууных нь урт”-аар Монгол адуунаас ялгаж, наадмаар уралдуулахгүй байж дөнгөх байх. Гэтэл өөрсдөө ч ялгахгүй болтлоо монголжсон эрлийзүүдийг хэрхэн ялган таньж, “Хятад хүний толгой дээр наран жаргахгүй, хятад хүн хятадынхаа эрх ашгийг л нэгдүгээрт тавьдаг” хэмээх тодорхой хэлц, амьдралаар нотлогдсон үнэнээс Монголын улстөр, улстөрчдийг хэрхэн тусгаарлаж, ялгаж салгах вэ. Энд ямар шинжилгээ, баримт нотолгоо шаардлагатай вэ. Монголчууд бид түүнийг хийж, хэрэгжүүлж чадах уу.

Эрлийз морь, эрлийз улстөрчид гэдэг ийм л хачин жигтэй ялгаатай юмсанж.   

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (27.123.214.113) 2017-06-30 22:31
      • 0
      • 1

      Mash zov sedev hondoj. Etssiin etsest mal hurtel amid baih erhtei. Hamag tamiryg ni barj ashgaa hiigeed alj baigaagaas yalgaagui. Iimd uhsen hurdan morind shinjilgee hiij baih heregtei.

      Хариулах

    • Цэцэг

      (202.9.40.85) 2017-06-30 12:38
      • 0
      • 1

      Морьдын ямар байх нь ач холбогдолгүй төр тэргүүлэж буй нөхөдийн толгойг хэн уралдуулаж байгаа нь чухал байна төрийг удирдаж буй нэрнээс цаашгүй хүмүүс өөрсдийхөө толгойг хаана байгааг бас хэнээр удирдуулаад байгаагаа л олж мэд лав л сайн л юм удирдаагүй гэдэгийг сүүлийн 27жилийн төр нийгэмийн амьдрал нотолчихоод байна .морьдын эрлийз хурлиз бол ёстой асуудал биш өөрсдийн толгойн доторхи сахиус савдагын хар манангаасаа л салах хууль батлаж өөрсдийн эрүүл бодол сэтгэлгээгээр төр нийгэмийн амьдаралыг бүтээх ёстой л гэж зарлиглал

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.55) 2017-06-30 11:24
      • 0
      • 1

      Үнэхээр балай юм. ойлгохгүй нь энэ улс төрийнхнийг. зүгээр л тэр сонгууль монгуулийг тоож харахгүй хэдэн хөлстэй бөхчүүдээ барилдахыг хүлээх минь. тэр хэдэн майгууд л багахан хэрэлдэж жалга довоороо багахан ячгарч хэрэлдэж уйлалдах нь багахан байгаасай. том цолтой том биетэй бөхчүүд бөхийн дэвжээн дээр гэдэс цүзэгнүүлээд уйлаад байх муухай шүү. жижиг улсын том дарга нар жижиг сэдвээр жийлцээд байх бүүр муухай юм

      Хариулах