МАН-д У.Хүрэлсүхийн эрин эхэлж байна...

Twitter Print
2017 оны 06-р сар 29-нд 14:06 цагт
Мэдээний зураг,

МАН-д их цэвэрлэгээ хийгдэж намынхаа нэр хүндийг шороотой хутгасан нөхдүүд эрх мэдэл албан тушаалын өндөрлөгөөс шүүрдэгдэх нь тодорхой болж байна. Хэсэгхэн зуур амсхийсэн Монголын улстөр наадмын дараа эрх баригч МАН доторхи бужигнаан, хэрүүл зодооноор ширүүсэх нь тодорхой болсон. Саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын эхний үр дүнгээс хойш МАН доторх эрх мэдлийн хуваарилалт, хүчний харьцаанд өөрчлөлт орох эхний тэмцэл явагдаж эхлээд байгааг улстөр судлаачид нэгэн дуугаар баталж байна.

УИХ болон МАН-ын дарга М.Энхболд хэний ч  таамаглаагүй ялагдал хүлээн арайхийн хоёроор гарч, дахин санал хураалтад өрсөлдөхөөр болсон ч энэ нь эрх баригч намын хувьд маш том ялагдал болсон билээ. Тэгээд ч МАН дотор хэрүүл тэмцлийн эхлэлийг тавьж уг намын УИХ дахь нөлөө бүхий гишүүд, Шадар сайд У.Хүрэлсүхээс эхлээд “Энэ бол шившигтэй ялагдал. Ийм байдалд хүргэсэн хүмүүстэй хатуу хариуцлага тооцох ёстой” хэмээн шулуухан мэдэгдэж эхлэв. 

Өнгөрсөн мягмар гарагт УИХ дахь МАН-ын бүлэг, МАН-ын Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хурал тун ширүүн болж дээрх асуудлыг авч хэлэлцжээ. Энэ хурлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн, үүнтэй холбоотойгоор буруутай хүмүүст хариуцлага тооцох талаар УИХ дахь МАН-ын нөлөө бүхий гишүүд нэлээд ширүүн байр суурь илэрхийлжээ. Тухайлбал УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын хүмүүс “Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын нэр дэвшигч тун хангалтгүй оролцоход голлон нөлөөлж, Монголын нийгмийг хагаралдуулсан НИТХ-ын дарга Ц.Сандуйд хатуу хариуцлага тооцож огцруулах ёстой” хэмээсэн хатуу байр сууриа шулуухан илэрхийлжээ. Мэдээж тэднийг УИХ-ын дарга М.Энхболд болон түүний бараа бологч шадар этгээдүүдтэй таарамжгүй харьцаатай Шадар сайд У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд асан С.Баяр, Ерөнхийлөгч асан Н.Багабанди нар ил далд дэмжиж байгаа нь тодорхой.  

УИХ-ын сонгуулийн дараа төрийн албыг 60 тэрбумаар наймаалах тухай луйврын яриагаараа цахим ертөнцийг шуугиулж, МАН-ын нэр хүндийг шороотой хутгасан НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн хувьд сонгуулийн дараа албан тушаалаасаа огцрох талаар хэвлэл мэдээллээр хангалттай шуугисан.

Саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны дараа МАН-ын гишүүд дэмжигчид сонгуулийн хариуцлагын талаар ширүүхэн ярьж эхэлсэн энэ үед Ц.Сандуй нарын 60 тэрбумыг наймаалцан босгох тухай бичлэг, өөр бусад булхай луйврын асуудал ширүүхэн босч ирж байгаа тул тэрээр НИТХ-ын даргын албан тушаалд тэсч үлдэх нь юу л бол.

Түүнээс гадна МАН-д өрнөх их цэвэрлэгээний дөнгөж эхлэл нь Ц.Сандуй гэдгийг анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл, МАН дотор өрнөж эхэлж байгаа эрх мэдэл, албан тушаалын дахин хуваарилалтын төлөөх тэмцэл хөдөлгөөн  Ц.Сандуйгаас эхэлж байгаа нь цаанаа нарийн учиртай гэдгийг тэрээр өөрийнхөө балагтай яриагаар Монголын нийгэмд зарлан тунхагласан билээ.

Байдал нэгэнт тодорхой болсон тул МАН доторх эрх мэдэл, албан тушаалын дахин хуваарилалт цаашид эрчээ авч тун ширүүхэн зодоон нүдээнтэй өрнөх нь тодорхой болж байна. Товчхондоо МАН-д М.Энхболдын хаанчлалын үе дуусч У.Хүрэлсүх болон түүнийг тойрон хүрээлэгч залуусын эрин мөдхөн эхлэх бололтой.  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • estoi unen

      (103.10.22.97) 2017-07-03 14:33
      • 0
      • 0

      hurelsuh zugeer l senteg ulaan huvisgalch zaluu tuund uls turiin udirdagch boloh aviyas bilig setgel baihgui.

      Хариулах

    • Зочин

      (66.181.180.197) 2017-07-02 20:02
      • 0
      • 0

      Намаа бусад намын золиос өгөөш болгож болохгүй, нам дотроо бужигнаж, эсвэл хуваагдсанаас болж хүчирхэг нам бусад чадваргүй, явуургүй намуудад өгөөш бэлдэж өгч, улмаар улс орны ЭЗ, ард түмний амьдралд маш муугаар нөлөөлж байгааг өнгөрсөн 4 жил харуулсан шүү дээ. Үүнийг хатуу анхаарах хэрэгтэй.

      Хариулах

    • зочин

      (103.229.123.132) 2017-07-01 13:42
      • 0
      • 0

      хурэлсух жинхэнэ эр хундээ дэмжиж бн

      Хариулах