Д.Хадбаатар аваргад тохиолдсон хөгтэй явдлууд

2017 оны 07-р сар 09-нд 11:04 цагт
Мэдээний зураг,

Хадаа багадаа их нойртой хүүхэд байж. "Хараагийн харзнаас ус бариад ир" гэж ээж нь явуулах. Тэр чигээрээ алга болчихно. Аргаа барсан эх нь араас нь нэхэж хүрэхүйд мөс, цасан дээр хэвтчихээд хээв нэг унтаж байдаг байжээ. "Гэдэс гүзээ нь гарчихсан л хэвтэж байдаг. Даарна гэж мэддэггvй хvvхэд байсан. Хадаагаас өөр хvvхэд мөсөн дээр унтах байтугай малгайгаа авах нь vгvй хvйтэнд шvv дээ" гэж Бужгар гуай хуучилсан байдаг юм.

Архи уухгvй гэж амласан нь

Хадаа Баруун хараад ирээд гадуур нөхөдтэйгээ гарч яваад халамцуухан иржээ. Эх нь "Чи дандаа л чих халамцуулж явдаг яасан хvн бэ?! Нэг бол архи уугаад эсвэл..." гэж загнажээ. Аварга толгойгоо илж сууснаа босож гарахад нь Бужгар гуай араас дагаж гараад цохих юм хайтал бvдvvвтэр иштэй хvрз таарсанд нуруун дундуур нь буулгажээ. Хvрзний иш хуга vсрээд явчихаж. Аварга юу ч болоогvй мэт эргэж харснаа "Ээжээ, би архи уухаа больё..." гэсэн гэдэг.

Аваргын унтсан ор

Хадаа аварга улсын заан цолтойдоо Сэлэнгэ аймагт барилдахаар очжээ. Барилдаан ч сайхан болж маргааш нь vргэлжилж дуусчээ. Тэр vед Сэлэнгэд ид барилдаж байсан аймгийн хурц арслан Жамъянсvрэн Хадааг гэртээ хонуулахаар хамтдаа харьжээ.

Тэр vед 200-гийн гэгдэх никель цагаан толгойтой ор ховор. Эднийх шинэ тийм ор аваад байж. Хадааг хvндлэн тvvн дээрээ унтуулахаар ор засч өгчээ. Өглөө нь сэрэх нь ээ Хадаа хөлийнхөө тавхайг орны хөлийн завсраар шургуулчихсан, орны пvрш нь шаланд наалдчихсан хурхирч хэвтжээ. Хадаа юу ч болоогvй юм шиг цай унд уучихаад гарч явж. Унтсан орны нь пvрш газраас хөндийрсөн ч ахиж хэн ч унтахааргvй болсон гэдэг.

Хадаагийн ёс

Хадаа аварга ёс журам их баримталдаг бөх байсан аж. Хариад ээждээ золгочихоод тэр хавийн таньдаг хөгшчvvлийнхээр орж золгох гэж бараг л гvйх шахам явна. Айлын хаалгаар эгцээрээ орж багтахгvй болохоор ихэнх тохиолдолд хажуугаараа хөндөлдөж орж гарна. Хөгшчvvлдээ золгоод олны жишиг тав арван бууз идэж гурван хундага тогтооно. Илvv ч уухгvй цагаан сараар хvчит аваргыг орж ирэхэд дэндvv их баярладаг байсан. Аав маань Хадааг хvлээгээд суучихдагсан гэж сэтгvvлч Ж.Лхагвасvрэн дурсдаг юм.

Ер бусын золголт

Хадаа аварга өөд болохынхоо урд жилд Баянхонгор аймагт уригдаж очоод аймгийн театрт нутгийн олонтой илэн далангvй ярьж хөөрч байснаа тайзан дээрээс гэнэт босч vзэгчдийн суудал руу ухасхийв. Үзэгчид болон зэргэлдээ суусан удирдлагууд ч гайхаж хоцорч.

Тэгэхдээ мань хvн хэцүү нэртэд 25 жил явсан, халхын шоронгийн тавын нэг Баянхонгорын гэгдэх "Шөрмөс" хэмээн алдаршсан Нямхvv гэгчтэй золгохоор боссон юм байж.

Тийнхvv тэр чигээрээ Нямхvvгийнд очиж тэнд байж байгаад буцсан гэдэг юм. Гvндvvгvй ч эр бол доо... Уг нь бол дарга нарын урилга заллагаар явсан мөртлөө тэр шvv дээ.

Ээждээ мах авч очсон нь

Хадаа аварга Яармагт "Тарваган" Бадарчийнхаа ээжийн гэрээр наадмын хоёр дахь өдрийн орой ёс юм шиг очиж хонодог байжээ. Тэгээд хоночихоод маргааш нь "Уяачдын баяр"-т зодоглохоор явдаг байж. Нэгэн удаа аварга, Бадарчийн гэр рvv хамт явж байгаад замаасаа ганц лонх юм авахаар дэлгvvр оржээ. Тэгсэн картны мах гараад эх захаа алдсан бөөн бужигнаан болж байна гэнэ. Тэдний дунд Бадарчийн нь ээж зогсож байж. Тvvнийг харсан Хадаа "Ээж /Бадарчийн ээжийг ийн дууддаг байсан юм/ та гарч бай..." гэчихээд хvvхдээ тэвэрч буй юм шиг л Бадарчийгаа өргөн тэвэрчихээд дугаарлагсдын урдуур дайрчээ. Зарим нь мэл гайхаж, зарим нь инээд алдаж байхад худалдагч мөн л мэл гайхаж хоцрохдоо шалавхан аваргад махыг нь өгсөн гэдэг юм.

Ухаарлын хожуу он жилүүд

Хамгийн сvvлд Хадааг Мааньтын хорих ангид хоригдож ахуйд нь хөгжмийн зохиолч Ц.Буян-Орших хамт тэнд байжээ. Тэгэхэд аварга ёстой гэмшиж байгаагаа мэдэрсэн, өмнө өмнөхөөсөө илvv ухаарсан шинжтэй "Эндээс гараад хичээнэ ээ. Ард тvмэн төр засгийнхаа итгэл найдварыг санаж улам сайн барилдана аа" хэмээн байн байн ярьж бvр сэтгэлийн угаас санаа алдаж байсан гэдэг. Мөн аваргыг хугацаанаас нь өмнө суллуулах талаар Төв аймгийнхан нь ихэд гvйцгээж байсан тухай тэрээр олонтаа ярьдаг байсан даа.

Хад ахынд зочлуулсан минь

Нэгэн удаа би аваргынд очлоо. Хөдөө яваад иржээ. Өвөл 12-р сард байсан. "Дvvдээ сайхан мах чанаж өгнө өө" гэж байна. Тэс хөлдvv хавсраад хөлдөөсөн хонины махыг хоёр тийш нь ёстой бяраар салгалаа. Бид нар бол яах бол лоом төмрөөр хөших байсан байх. Тэгээд тэр дороо л жижиглээд чанаж бэлэн болгож дайллаа. "Дvv өнөөдөр ажил vгvй амарч байна уу?" гэлээ. Би "Тийм ээ" гэсэн чинь "За тэгвэл хоёулаа амралтын өдрөөрөө жаахан алжаалаа тайлъя" гээд таван шил цагаан архи гаргаад ирлээ. Би балмагдаад "Хадаа ах аа яах юм бэ? гэсэн чинь "Зvгээр зvгээр" гээд аягалж билээ. Мөн ч хээгvй гvдэсхэн сайхан ёстой л хvний хайлган байлаа. Над шиг муу цэргийн начин бөхийг аварга цолтой бөх хvндлэхгvй тоохгvй байж болно шvv дээ.

Аваргын хадсан хашаа

Аварга ээжийнхээ ажилд туслах санаатай Баруунхараад очжээ. Ээж нь ч баярлаад сvйд. Бужгар гуай хvvдээ хашааны банзнууд муудчихаж тvvнийг сэлбэ гэж алх хадаас өгч гаргажээ. Гадаа пид пад хийгээд л байж. Нэлээд удаж байснаа гарч ирвэл Хадаа хашааных нь хамаг банзыг хага цохичихсон зогсож байна гэнэ."Чам шиг мангар хар юмаар ажил хийлгэснээс хийлгээгvй нь дээр байж. Чи надад ингэж тусална даа" гэхэд Хадаа "Би уг нь зөөлөн цохисон шvv дээ. Энэ банзнууд чинь хагарчихаад болдоггvй" хэмээн толгойгоо маажин зогсчээ. 

Аваргатай архидсан нь

Эдvгээ Сэлэнгэ аймгийн "Хангай" хэвлэх vйлдвэрийн дарга, сэтгvvлч, зохиолч Ж.Лхагвасvрэн, Хадаа аваргатай Баруунхараад бага насаа өнгөрөөсөн нэгэн. Тийм болохоор мань хоёр хааяа уулзалдахаараа балгах нь бий. Нэгэнтээ Ж.Лхагвасvрэн ээлжийн амралтаа аваад Хараад очвол Хадаа байна гэнэ. Гурвын давааны эхэнд аварга цолоо дуудуулж гараад ам учраагаа гуд татан унагаагаад лvг лvг шогшин ирж дээлээ өмсөөд цааш харан ямар нэг юм өвөртөлснөө Ж.Лхагвасvрэнг гараараа дохин дуудаж талбайгаас гарчээ. Тэгээд "Ярьж хөөрөх цаг зав гарахгvй юм. Чамд зориулсан юм" гээд хоёр шил архи гаргаж бөглөөг нь хуруугаараа дарж аваад нэгийг нь Лхагвасvрэнд өгч шилээр нь тулгаад уужээ. Ж.Лхагвасvрэн ч гурав сайн балгаад амьсгаа аван харвал Хадаагийнх дуусч байсан гэдэг. Дахиад хэд балгаад явуулж чадалгvй буцаан өгөхөд ганцхан залгичихаад дөрвийн давааны ам авна гээд явж оджээ. Тэр хоёрыг харж зогсоо дvv нь ахыгаа загнаж "Та барилдаж байгаа хvнд архи өгч уруу татлаа" гэжээ. Хадаа ч наадамдаа тvрvvлж, харин Лхагвасvрэн шал согтуу гэрийн зvг загнуулан явжээ. 

Аварга Алтайд барилдсан нь

Говь-Алтай аймагт "Спортын мэдээ" сонины өдрvvд болж. Аварга хvрэлцэн очжээ. Барилдааны өмнө Хадаа ирэхгvй алга болчихлоо. Бvгд л сандран яав ийв гэж шуугиж байв. Арваннэгдүгээр сар гарсан хvйтэн vед харин аварга зодог шуудагтайгаа уур савсуулсан буудлаас заал руу гvйж байсан гэдэг. 300 метр газар л даа. Аварга онгоцноос буунгуутаа л буудалд бууж, гурван цагийн дараа бөх эхлэх тул тvр амсхийж... Аваргын яасныг асуувал тэнд байсан Ерөөд байсан хоёр нөхөр нь ирж дөрвөн шил архи уулгачихлаа гэж. Гэтэл аварга босч ирээд "Зvгээр зvгээр, би ажил цалгардуулахгvй аяга хоол идчихээд очьё" гэж хэлсэндээ хvрч тийнхvv уур савсуулан гvйж очоод тэр барилдаандаа тvрvvлж байсан билээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.