Х.Баттулга: Энэ удаагийн сонгуульд монголчууд ялна гэдэгт эргэлзэхгүй байна

Twitter Print
2017 оны 06-р сар 26-нд 22:04 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль  үргэлжилж байна. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга Сонгуулийн Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны 1655 дугаар хэсэг дэх санал авах байранд 20 цаг 40 минутад ирж саналаа өглөө.

Тэрбээр “2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалт дуусахад богино хугацаа үлдээд байна. Иргэд саналаа 07.00-22.00 цаг хүртэл санал авах байруудад нийт 2 сая гаруй иргэн санал өгнө. Нар бууж, сэрүү унахыг хүлээн саналаа өгч буй нь энэ юм. Хөдөө, гадаанаас иргэд маань орж ирж  байх шиг байна. Тиймээс  цагтаа багтаж идэвхтэй саналаа өгөхийг уриалж байна. Энэ удаагийн сонгуульд монголчууд ялна гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.
 
Мөн энэ үеэр Олимпийн аварга Н.Түвшинбаяр Булган аймгийн АН-ын даргыг зодсон нь үнэн үү гэсэн асуултад “Энэ сонгууль маш их хар будгаар будсан сонгууль болж буйг гадна, дотныхон ярьж байна. Н.Түвшинбаяр аварга хүнд гар хүрэх хүн биш. Булган аймагт Жүдо бөхийнхөө Ерөнхийлөгчийг сонгох гээд явж байгаа. Монголчууд эрхбиш Олимпиос алтан медаль анхлан авчирч ард түмнээ магнай хагартал баярлуулсан Н.Түвшинбаяр аваргаараа бахархдаг гэж бодож байна. Тиймээс элдэв цуурхал, гүтгэлэгт итгэхгүй гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.

Сонгуулийн Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны 1655 дугаар хэсэгт нийт 2925 сонгогч саналаа өгөхөөс 70 гаруй хувь нь саналаа өгөөд байна хэмээн тус Сонгуулийн хэсгийн хорооны Ахлах зохион байгуулагч Б.Эрдэнэчимэг хэллээ. 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.