2017 оны Драфтын эхний сонголтоор Маркелл Фултз сонгогдлоо

Twitter Print
2017 оны 06-р сар 23-нд 10:36 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр (2017/06/23) NBA-ийн 2017 оны Драфт явагдаж дууслаа. Драфтын хамгийн эхний сонголтын эрхтэй байсан Бостон Сэлтикс хэд хоногийн өмнө эрхээ Филадельфи 76-чуудад худалдсан билээ. Тиймээс өнөөдөр хамгийн эхний сонголт 76-чуудад байсан юм. 

Энэ жилийн Драфтын эхний раундын эхний сонголтоор Маркелл Фултз сонгогдож өөрийн мэргэжлийн сагсан бөмбөгийн карьераа Филадельфи хотод эхлүүлэхээр боллоо. Харин Драфтын 2-оор Лос Анжелес Лэйкэрс Лонзо Боллыг сонгожээ. Түүнийг хэдэн сарын өмнөөс Лос Анжелес Лэйкэрст очино хэмээн аналистууд тооцоолж байсан юм. 

Мөн Лос Анжелес Лэйкэрс өчигдөр од тоглогч, 2016 оны драфтын мөн 2-р сонголтоор Лэйкэрст очиж байсан ДиАнжело Рассэллийг Брүүклин Нэтс баг руу солилцоогоор явуулсан нь Лонзо Боллыг авахтай холбоотой байсан болов уу. Драфтын 3-р сонголтоор Бостон Сэлтикс Жэйсон Татумыг сонгожээ. 

Драфтын эхний сонголт болж чадсан Маркелл Фултзийн хувьд 1998 оны 3-р сарын 29-нд төрсөн бөгөөд Вашингтон хотын их сургуульд сагсан бөмбөг тоглож байсан байна. Энэ жил 19 настай тэрээр холбон тоглогч байрлал дээр тоглодог. 

2017 оны Драфтын эхний 20 сонголттой танилцана уу. 

 

Эх сурвалж: ESPN

Орчуулсан М.Билгүүн, www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.