2017 оны 06-р сар 22-нд 20:57 цагт

Ижий мөрөн Байдраг

ҮГ. ООХНОЙН БАТСАЙХАН, АЯ. ТҮЗЭЛИЙН ГАНБОЛД


“ИЖИЙ МӨРӨН - БАЙДРАГ”

ХҮЧИРХЭГ ДЭЭДСИЙН ДОМОГТ
ХҮРЭН БЭЛЧИР НУТАГТАЙ
ЭРДЭНЭ ВАНГИЙН ХОШУУНЫ 
ЭРДЭНИЙН ДОЛГИОНТ БАЙДРАГ МИНЬ 
ЭРДЭНЭ ВАНГИЙН ХОШУУНЫ 
ЭРДЭНИЙН ДОЛГИОНТ БАЙДРАГ МИНЬ

ХАНГАЙ НУРУУНААС ЭХТЭЙ 
ХАТАН ДӨЛГӨӨН УРСГАЛТАЙ
ХАМАГ МОНГОЛЫГ УНДААЛСАН
ХАРЬШГҮЙ УНДАРГАТ РАШААН МИНЬ
Дахилт
ХАМАГ МОНГОЛЫГ УНДААЛСАН
ХАРЬШГҮЙ УНДАРГАТ РАШААН МИНЬ
ЭРДМИЙН ОРГИЛД ТЭМҮҮЛСЭН
ЭЭЖИЙН ОЛОН ҮРСИЙГ 
НОМЫН РАШААНААР АДИСЛАСАН
НУТГИЙН САЙХАН МӨРӨН МИНЬ
Дахилт
НОМЫН РАШААНААР АДИСЛАСАН
НУТГИЙН САЙХАН МӨРӨН МИНЬ

ЭРИЙН ХИЙМОРЬ СЭРГЭЭСЭН
ЭРТНИЙ МОНГОЛЫН ӨЛГИЙ
ЭХИЙН ХҮЙГЭЭР ХОЛБООТОЙ
ИЖИЙ МӨРӨН БАЙДРАГ МИНЬ
Дахилт
ЭХИЙН ХҮЙГЭЭР ХОЛБООТОЙ
ИЖИЙ МӨРӨН БАЙДРАГ МИНЬ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.