Д.Одзаяа: Би хөгшин баяны өвөрт оролгүй, өөрийн цэвэр хүч хөдөлмөрөөр амьдардаг

Twitter Print
2017 оны 06-р сар 21-нд 19:24 цагт
Мэдээний зураг,

МҮОНТВ-ийн залуухан, үзэсгэлэнтэй нэвтрүүлэгч Д.Одзаяад олон хүн атаархдаг бололтой. Өмссөн зүүсэн, унаж эдэлж байгаа зүйлээс нь өгсүүлээд сайхан царай зүс, бие хаад нь ч атаархдаг биз.

Тэр бүхэнд нэг мөр хариулт өгч өөрийн цахим хуудсаар дорвитойхон хариулт өгчээ. 

“За ер нь сүүлийн үед зарим нэг атаархагчдын "Чи баян айлын эрх хүүхэн биз дээ, зайсанд амьдардаг тансаг машин унадаг биз дээ, бараг бид л хөдөлмөрлөөд чи гэдсээ илээд хэвтэж байдаг биз дээ" гэх нь холгүй сэтгэгдлүүд арай хэрээс хэтэрлээ!!!

Хэдийгээр сошиал орчинд нээлттэй байдаг ч ар гэр, үр хүүхэд, амьдралаа тэр бүр би дэлгээд байдаггүй. Харин энэ удаад гэр бүл, удам угсаагаа бахархан бичмээр санагдчихлаа!

Хайрт аав минь намайг хоёрхон настай байхад онгоцны ослоор өөд болсон юм. Тэр цагаас хойш ээж минь эгч бид хоёрыг хойд эцгийн бараа харуулалгүй, хүнээс дутаахгүй дэндүү танхил өсгөсөн. Эгч минь хоёр дээд сургууль төгссөн, магистрын зэрэгтэй. Намайг ч мөн багаас минь орос цэцэрлэг сургуульд сургаж, хүссэн дээд сургуульд минь сургасан Амьд бурхан ээжийгээ энд шүтэж явдагаа хэлмээр байна.

Ааваас минь хойш нялх хүүхэдтэй үлдсэн хэдий ч, буруу замаар явалгүй, сэтгэлийн хатуужилтай байж өдийг хүртэл зөвхөн өөрийн чадлаар бүгдийг босгож, хоёр хүүхдээ эцгийн хайраар дутааж үзээгүй Ээжийгээ би биширдэг! Үлгэр дууриалыг зөвхөн ээжээсээ авдаг!

Хөлийг минь дөрөөнд гарыг минь ганзаганд хүргэж өгсөн тэр цагаас эхлэн би ээжээсээ мөнгө авч үзээгүй! Үндэс суурь, хүмүүжлийг минь дээд зэргээр олгосон учир би хөгшин баяны өвөрт оролгүй, хялбар амар аргаар мөнгө олохыг бодолгүй явж ирсэн!

Би өдөрт 12 цаг ажилладаг! Зөвхөн үндсэн ажлаасаа гадна 2, 3 ажил эрхэлдэг. Тэр бүгдээсээ бас улсдаа татвар төлдөг! Одоо би 25 настай ч "Нийслэлийн шилдэг татвар төлөгч"-өөр шалгарсныгаа чамлахааргүй амжилт гэж бодож байгаа!

Тиймээ би одоо та нарын хэлдэгээр "тансаг машин" унадаг! Гэхдээ 100 хувь өөрийн чадал, хүч хөдөлмөрөөр авсан юм шүү! Эмэгтэй хүн л гоё машин унавал хөгшин баянтай явалддаг эсвэл хур баяны өв залгамжлагч гэж боддог харанхуй бүдүүлэг бодлоосоо хэзээ салах юм бэ?

Өөрөөс чинь илүү л бол буруу замынх гэж боддогоо хэзээ болих юм бэ?

Ээж минь дэндүү шударга, дэндүү зарчимч, дэндүү ёс суртахуунтай, дэндүү чадалтай эмэгтэй болохоор бусдаас илүү боломжийг олгож чадсан байхаа! Гэхдээ энэ бүгдийг цааш үргэлжлүүлэх хатан ухаанаа надад өвлүүлсэн учир Охин нь буруу явахгүй ээ!

Үйлийн үр байдаг гэдэгт Би итгэдэг. Би зөв явж байгаа учир аав минь тэнгэрээс харж, замыг минь дардан байлгадаг гэдэгт Би итгэдэг!

Энэ хүртэл явж байгаа бүх үйл минь хэн нэгнийг хохироогоогүй, хэн нэгэнд худал хэлж, хулгай хийгээгүй, үзэл бодлоо худалдаагүй, хэн нэгэнд өр ширгүй, Хүссэнээрээ чадлаараа амьдарч байгаа учир хэнээс ч би эмээхгүй бардам байна! Яг энэ маягаараа энэнээс илүүг ч хийж бүтээж амьдрах болно, Хүндэт хүний амьдралд хошуу дүрэгчид минь” хэмээн бичжээ. 

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.27.62) 2017-06-26 09:45
      • 0
      • 1

      атаархагчдад зөв хариулт өгсөн байна. Авьяаслаг чадварлаг дүүдээ улам их амжилт хүсье. Хүний өгсөн текстийг хүн бүр уншчихдаггүй юм шүү. Сая _гарсан 3 2 1 эфир нэвтрүүлэг маш сонирхолтой, нэвтрүүлэгч гэдэг амаргүй бас хүн бүхний чадах ажил биш гэдгийг харуулсан. муу үг ховыг бүү унш шууд устга хар энерги ирнэ.

      Хариулах

    • Arzetkan hamar

      (172.56.42.101) 2017-06-22 05:17
      • 1
      • 1

      Hudlaa ooriigoo gaihuulsan joined yadtsan hvvhen. Yu bvteej yama r habitation. Hvnii beldsen belen medee u nshihchaa staff at. Bvv svrjigne.naad unaag chini hen ch l unanan

      Хариулах