Парис хотод халдлага үйлдэхээр завджээ

Twitter Print
2017 оны 06-р сар 20-нд 17:52 цагт
Мэдээний зураг,

Парис хотын төвд дахин халдлага үйлдэхээр завдсан оролдлого гарсан байна. "Лалын улс" бүлэглэлээс төрөл бүрийн тээврийн хэрэгсэл ашиглан Францад халдлага үйлднэ гэж өмнө мэдэгдэж байсан билээ. Харин энэ удаа Елисейн талбайд хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн автомашин руу зэрэ зэвсэг, сум, шатдаг хий дүүртэл ачсан бүхээгтэй тэрэг ирж мөргөсөн байна.

Францын Дотоод явдлын яамны төлөөлөгч Пьер-Генри Брандын мэдэгдсэнээр, бүхээгтэй автомашины жолооч газар дээрээ амь үрэгдсэн байна. Автомашин мөргөлдөх үед бүхээгтэй тэрэг шатсан учир жолооч нь амьд үлдээгүй, харин цагдаагийн ажилтнууд болон иргэд шархдаж гэмтээгүй гэж тэрээр мэдээлжээ. Цагдаагийн газраас хэргийн газрыг бүслэн хамгаалаж, ойролцоох метроны станцыг түр хаасан бөгөөд энэ явдлыг террорист халдлага гэж тэмдэглэсэн аж.

Парис хотод халдлаг үйлдэх гэсэн оролдлого өмнө нь удаа дараа гарч байсан бөгөөд хамгийн сүүлд зургадугаар сарын 6-нд Алжир гаралтай 40-өөд насны эр Парисын Дарь эхийн сүмийн барилгын орох хаалган дээр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн офицер руу алх барин халдахад цагдаагийнхан түүнийг шархдуулан баривчилж байсан билээ.

Тэрчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард Елисейн талбайн хамгаалалтад зогсож байсан цагдаа нар руу 39 настай араб гаралтай франц иргэн автомат буугаар гал нээж, нэг цагдаагийн аминд хүрч, хоёр цагдаа, Германы жуулчин нэгэн эмэгтэйг шархдуулж байсан юм.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.