Airbus A380 шинэчлэгдлээ

Twitter Print
2017 оны 06-р сар 19-нд 12:05 цагт
Мэдээний зураг,

Парис хотын Ле-Бурже агаарын тээврийн нисэх онгоцны үзэсгэлэнд Airbus концерн энэ жил дэлхий дахинд хамгийн аварга томд тооцогдох A380 нисэх онгоцны шинэчилсэн загвар A380plus-ийг танилцууллаа. Уг шинэ хөлөг өмнөх загвараасаа илүү их багтаамжтай, түлш шатахуун бага зарцуулдаг эдийн засгийн хэмнэлттэй учир борлуулалт нэмэгдэх болно гэж Reuters агентлаг тэмдэглэсэн байна.

Airbus нисэх онгоцны инженерүүдийн тэмдэглэж буйгаар, шинэ загварын онгоц 4 хүртэлх хувиар түлш хэмнэх бөгөөд нисэх багийн амрах хэсэг, шатны хэсгийг өөрчлөн зохион байгуулснаар зорчигчдын танхимд илүү их зай хэмнэсэн аж.

Энэ бүх өөрчлөлтийн дүнд A380plus нисэх онгоц дээд хэмжээндээ хүрсэн 578 тонн -ын даацтай болсон бөгөөд энэ нь өмнөхөөсөө 80 зорчтигч илүү тээвэрлэх, эсвэл тэнгисийн 300 бээр зай илүү туулах түлш авч явах чадвартай болжээ. Үүний үр дүнд аграаын тээврийн компаниуд одоогийн А380 нисэх онгоцтой харьцуулахад нэгж зорчигчид оногдох зардлыг 13 хувиар бууруулах тооцоо гарч байгаа аж.

Үүний дээр шинэ загварын Airbus агаарт илүү олон цагийн нислэг хийх боломжтой болсон тул зорчигчдод үйлчилгээ үзүүлэх хугацааг уртасгасан байна.  

Дэлхийн хамгийн том нисэх онгоцонд Оросын Ан-225 "Мрия" онгоц тооцогддог бол 80 метр урт далавчтай, хоёр давхар тавцантайгаараа A380 нисэх онгоц зорчигч тээврийн нисэх онгоцнууд дотор удаах байранд ордог байна. Уг нисэх онгоц гурван ангилалаар  525 зорчигч тээвэрлэж, 15,5 мянган км хүртэлх алсын зай туулах чадвартай ажээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.