Энгийн даруу байх ядуу, ядруу гэсэн үг биш. Баян харагдах хүсэлгүй л хүн байгаа биз...

Twitter Print
2020 оны 05-р сар 18-нд 18:58 цагт
Мэдээний зураг,

Зарим хүмүүс өөртэй нь хүндлэлтэй хандахаар дээрэлхэж, зарж, ашиглаж эхэлдэг. Зарим нь тусалсанг долигоносон гэж ойлгоод даварч эхэлдэг.

Зарим нь нээлттэй, нөхөрсөг хандахаар замбараагүй, завхай юм ярьж эхэлдэг. Зарим нь таньдаг болонгуутаа тачаалаараа муулж, шүүмжилж, үзэл бодлоо нялж эхэлдэг. Би ч гэсэн бардам зан, хийсэн бүтээсэн, чаддаг мэддэгтэй, бас дутагдалтай. Тэглээ гээд хүн амьтанд нялаад, эгогоо гаргаад байсан юм байхгүй.

  • Энгийн даруу гэхээр ядуу, ядруу гэсэн үг биш. Баян харагдах хүсэлгүй л хүн байгаа биз.

  • Завтай гэхээр зарж болно гэсэн үг биш. Өөрийнхөө заваар зүгээр хэвтсэн ч хүний эрх.

  • Тусч гэхээр зарц чинь гэсэн үг биш. Хувийн амьдралаа бусдаас хамааралгүй зохицуулж бай.

  • Эмэгтэй гэхээр ахуйн ажил хийх ёстой гэсэн үг биш. Эр эм нь хамаагүй, хийх ёстойгоо л хий.

  • Дутагдалтай байлаа гээд засаад залруулаад өг гээгүй байхад илүү үглэх хэрэггүй.

  • Таньдаг байсан ч хүний талаар хамаагүй ярих эрх танд байхгүй. Өөрийгөө л таниж мэдэж яв.

  • Ганц бие гээд бэлэн, зэлэн гэсэн үг биш. Сингль юм чинь уулз, учир, унт, хэвт гэж солиорхоо болих хэрэгтэй. Нээлттэй атлаа хувийн амьдралдаа консерватив, уламжлалт, романтик, сэтгэлээрээ хүн л байгаа биз.

  • Сахилгагүй, дураараа, өөрийнхөөрөө, нээлттэй, саркастик, хүйс ялгалгүй нөхөрлөдөг гэхээр замбараагүй, задарсан, зарчимгүй гэсэн үг биш! Завхай яриагаа ярьдаг хүмүүстэйгээ л ярь.

Лхагвасүрэнгийн Ану-Үжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.