Дашбалбарын Дэжидмаа: Миний аав насаараа ханилсан ганц эхнэр, 3 хүүхэдтэй

Twitter Print
2017 оны 06-р сар 15-нд 16:23 цагт
Мэдээний зураг,

"Амьддаа бие биеэ хайрла..." хэмээх гайхамшигт шүлгээрээ ард түмнийхээ дунд мөнхрөн одсон яруу найрагч О.Дашбалбар Монголын нийгэм, яруу найрагт мөрөө үлдээсэн гайхалтай найрагч, эх оронч, өвөрмөц нэгэн "үзэгдэл" байлаа. 

Тэрбээр “Оддын аялгуу”, “Жаахан шарга”, “Гэрэлт хайр”, “Гол ус намуухан урсана”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Бие биеэ хайрла, хүмүүс ээ” зэрэг 10 гаруй ном хэвлүүлсэн. Эдгээр номд орсон Түүний “Талын хөх чоно”, “Дарьганга аялгуу”, “Тэнгэр шиг бай”, “Янжинлхамыг баясгах дуулал” зэрэг олон шигтгээ болсон шүлгүүд нь багтжээ. 1998 онд МЗЭ-ийн нэрэмжит шагнал, 1996 онд төрийн шагнал хүртсэн юм. 

Дөнгөж цэл залуухан 23-хан насандаа алдарт “Амьддаа бие биеэ хайрла” шүлгээ бичжээ.

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!...

 

Монголын ард түмэн түүний шүлгийг цээжээр мэддэг шигээ түүнийг 3 бүсгүйг хайрлаж, шүлэг зохиолоо зориулж явсныг мэддэг. Гэсэн ч яруу найрагч хууль ёсны ганц эхнэртэй, 3 хүүхэдтэй байсан, тэд нь эхнэр Б.Борхүүхэн, хүү Д.Гангабаатар, охин Д.Мөнгөндалай, Д.Дэжидмаа нар юм. 

Сүүлийн үед яруу найрагчийн гэр бүл, үр хүүхдүүд нэгэн таагүй зүйлийн талаар бусадтай ил тод маргалдах болсон нь харамсалтай. Энд ямар нэгэн тайлбар хийх илүүц биз ээ. Яруу найрагч О.Дашбалбарын охин Д.Дэжидмаагийн цахим хуудсаараа дамжуулан нийтэд хүргэсэн захиаг хүргэж байна. 

МИНИЙ ААВ НАРТ ХОРВООД ГАНЦХАН ЭХНЭРТЭЙ! ТЭР БОЛ МИНИЙ ЭЭЖ Н. БОРХҮҮХЭН

...Ид нэрд гарч, гялалзаж байсан аавын минь араас гүйж дурлаж, шохоорхож сонирхож байсан янз бүрийн л насны хүмүүс байсан ч ааваас минь олон насаар эгч, гурван хүүхэд нөхрийн хамт амьдарч байсан Халтар хэмээх хүн аавд минь дурлачихлаа гээд хүүгээ нөхөртэйгөө орхин салчихаад цаг мөч бүхэн аавын минь араас элдэж, бидний амьдралд хамгийн их гай тарьсан хүн билээ!

Аавд минь дурласан гэх шалтгаанаар өглөө өдөргүй гэр бүлтэйгээ байхад нь, уран бүтээлээ туурвиж байхад нь утасдаж, худал үнэн өрөвдүүлэн дуудаж, архи өгч, архиндаа бөөгийн элдэв зүйл хийж, тэр байтугай хүүхэдтэй болсон гэж хуурч байсан. Үнэн чанартаа эгчмэд Халтар гэгчийн хүүхдийг аавын маань хүүхэд гэсэн шинжилсэн баталсан ДНК үгүй билээ.

Завхай, ааш муутайгаараа Төмөр замын эмнэлэгтээ алдартай байсан энэ хүн хүний нөхөр лүү хүйтэн гараа дүрэх гэж шунан тачаадаж, өрөвч зөөлөн сэтгэлтэй аавын минь хуурч явсныг чинь мэдэх билээ!

Та нарт миний аавтай албан ёсоор гэрлэсэн бичиг хаана байна? Байхгүй бол гэр бүл үр хүүхдийг нь үгүйсгэн, охин И гэгч  нь аавыг эхнэрээсээ салан ээжтэй нь сүүлд гэрлэсэн гэж худал гүтгэн ярьж явдаг ямар муухай нүгэлтнүүд вэ?

Хар багаасаа таны заавраар гэр лүү минь залгаж, худал уйлж жүжиглэдэг охин чинь одоо мэрэгжилдээ хэдүйн гаршжээ!...

...Гэр орондоо тайван байхад нь залган өрөвдүүлж, худал үнэн хэлж дуудаж, найзуудаар нь дуудуулж архи өгч, зураг авахуулан, гарын үсэг зуруулан эртнээс аавыг минь "буцаах" гэж араа бэлдэн явсан та хоёр одоо ядаж гэр бүл, эхнэр хүүхдийг нь тайван байлгаж худлаа ярин салсан гэж цуу тараахаа зогсоогооч.

Хайртай гэр бүл, эхнэр хүүхдээсаа салсан гэж худал цуу яриаг дээд тэнгэрээс аав минь сонсоод яс нь өндөлзөж буй тул биднийг аавыг минь тайван орхи!

Настай ээж рүү минь залган зандарч хашгирч байсан Индра та одоо зурагт сэтгүүлийхэнд тал засч ярилцлагаар худал гүтгэж ярин, зөөлөн сайхан хүний дүртэй үг нь бурхан, үйлдэл нь чөтгөр байхаа боль! Мөн ч олон жил харлаа, тэвчлээ, больчих болов уу гэж...

...Анх аавыг их хурлын гишүүд, нөхөд нь эмч нь хайгаад олоход Халтар нуун дарагдуулж гэрт нь ирүүлэхгүй гэж хорин ,архи өгөөд босоод харих гэхээр нь дусал залгуулж байсаар эмч болон нөхдийг нь хүчээр орж хайхад балкон дээрээ нуусан байсан! Унтуулаад!

Аав маань гэртээ ирэхдээ шар ногоон нүдтэй, хордсон царайтай ирэхэд би маш их цочирдон гэртээ ганцаараа байсан тул ээжийгээ ажлаас нь дуудан, эмч нөхөд нь эмнэлэгт хүргэж өгч харж хандаж байсан.

Эмнэлэгт сар гаруй хэвтэхэд нь эхнэр Борхүүхэн сахин хамгаалж өдөр шөнөгүй хамт байсан. Нэг өдөр Халтар орж ирээд хэрүүл хийх маягаар муухай харахад аавыг л бодоод тайван байлгаж эрүүл болгох гэж хэрүүлээс хол бид чимээгүй тэвчлээ...

Тэр өдөр ээжийг гуйж гувшсаар усанд ороод ир гэсээр явуулсан өдөр нь шөнийн 3 цагийн үед аавыг муудлаа яаралтай гэсэн дуудлага ирсэн дээ! Яг тэр үед нэгэн олны танил хүнтэй Халтар гавлын яс барин бөөгийн зан үйл хийж эмнэлгийг тойрч шившлэг хийж, юм өргөж явсан тухай хүнээс сонсоод маш их цочирдож билээ. 

Миний аав Очирбатын Дашбалбар нь нэг ангийн охиндоо хайртай болж, аав ээж нь бэр албан ёсоор гуйж хурим найр хийн 18-хан настайдаа гэрлээд насаараа ханилан сууж гурван үрийн зулай үнэрлэсэн юм. Тэр үрс нь Дашбалбарын Мөнгөндалай, Дашбалбарын Гангабаатар, Дашбалбарын Дэжидмаа юм.

Гэр бүл нь энэ олон жил бүх хэл ам, худал хуурмагийг тэвчин уран бүтээлийг нь хэвлүүлж, аавынхаа бүтээлийг олонд хүргэн даруу төлөв амьдарсаар ирсэн!

Сайхан гэр бүлийг салгах гэж хараал жатга хийж байсан ч салгаж чадаагүйдээ ингэтлээ насаараа зүтгэн улайран худал цуу тараахыг нь үнэхээр тэвчсэн. Одоо бүхэнд хязгаар бий тул ийнхүү бичиж сууна!

Увайгүй завхай, хөгшин эгч Халтар та залуу гэр бүлийг салгах гэж, өөрөөсөө нас залуу хүнийг үр хүүхдээс нь, эхнэрээс нь салгах гээд чадаагүйдээ юунд ингэтлээ хорсож И гэгч хүүхдээрээ зураг, гарын үсэг харуулж аавын нэрийг барин шоу хийлгэж, спонсор хайлгаж, элдэв буяны гэх нэрээр мөнгө хүүлнэ вэ?...

...Аавын минь нэрээр СУИС-т орж, энэ олон жил гэр бүлийг нь салсан гэж гүтгэж худлаа цуу тараан амьдрахдаа хүний үнэр, ичих нүүр байв уу?

Тэнгэрт буй аав минь тэртээ холоос хараад хамгаас нандин хайртай гэр бүлийг нь салсан, өөрийнх эхтэйгээ суусан гэж худал ярин явах Индраг хараад яс нь өндөлзөж буй биз ээ. 

Аав минь гэр бүлээсээ салсан гэж гүтгүүлүүлээд дээд тэнгэрээс шаналж байгаа тул чи гурван үрийг нь, эхнэрийг нь гүтгэхээ даруй зогсоо!

Хүмүүс минь бусдын алдар нэрд, бусдын аз жаргалд шунаж, бусдын сайн сайхныг үгүйсгэж бүү амьдраарай!

Та хоёрт би АМЬДДАА БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛА!

гэж аавынхаа шүлгийг дахин хэлж одоо АМЬД БУЙ, НАСААРАА ХАМТ АМЬДАРСАН ЭХНЭР, ҮРСИЙГ НЬ ТАЙВАН БАЙЛГААЧ гэж хүсье!

Дашбалбарын Дэжидмаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Ээж

      (103.57.93.26) 2017-06-17 10:27
      • 0
      • 0

      Халтар гэж аймаар авгаи бжээ охидууд н заваан алцгар явдалтай юмнууд бдагын эхиигээ дуураицгаасан биеэ золиг юмаа

      Хариулах

    • Болор

      (221.148.101.15) 2017-06-17 01:15
      • 0
      • 0

      ичээсэй Ийм зүйл бичихээс

      Хариулах

    • оюут

      (202.179.26.71) 2017-06-16 17:22
      • 0
      • 0

      Дашбалбар гуйн хүүхдүүд тун ч ухаалаг хүүхдүүд баргийн юманд ам алдахгүй, тэвчээр нь барагдаж дээ. Оюунлаг хүүхдүүд байдгиймаа

      Хариулах

    • зочин

      (66.181.186.240) 2017-06-16 16:05
      • 0
      • 0

      дэжидмаа аваасаа одоо юу хусээд ясы нь ондолзуулээд бгайн бэ тэргэл гэж аймаар хар энергитэй авгай бусдыг буруу уруу татахаа болиоч

      Хариулах

    • Дэжидмаад

      (103.26.193.140) 2017-06-16 14:45
      • 0
      • 0

      Насаараа амьдарсан Борхүүхэн, түүний " хүүхдийг араар нь тавьсан найрагчийн буруу...Ингэж л хэлүүлэх гээгүйм бол Дэжидмаа ийм илүү юм бичих хэрэггүй л байсийм...

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.211) 2017-06-16 14:28
      • 0
      • 0

      Завхай садар амьарваас үр хүүхдийнхээ ичгүүр

      Хариулах

    • setseenee

      (112.72.11.122) 2017-06-16 10:17
      • 0
      • 0

      hedii burhan bolson ch gelee sadar zavhai huuhentei orootsoldoj uuj untaj yavjiij l huuhedtei bolj l dee.odoo tegeed taliigaachiin uiliin ur uldsen ur huuhed ehnert ni ih l gai zovlon boljiigon bna daa. ur mini uldeh horvood zuv l amidrahsan gej yutai unen ug

      Хариулах

    • Зочин

      (73.44.176.156) 2017-06-16 06:29
      • 0
      • 1

      Ger buliin heruulee delhiigeer neg tsatsaad baih chine evgui um. Edniihen ugaasaa iim zargach zalhai humuus, ene ohin uuruu bicheegui baihaa ter Tergel gegch har hel amtai heruulch, uudgui muu zantai uvaigui huuhen l ingej bicheed ehelsiimaa daanch. Baigaa gazraa ner muutai um bna lee ter Tergel. Teriih er n hen yaruu nairagch gechihsen um be.

      Хариулах

    • зочин

      (202.179.27.1) 2017-06-16 02:16
      • 0
      • 1

      Зохиолчийн үр хүүхдүүд тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв гэдэг л болсон байна шүү дээ.Би ч бас тэр халтар авгай, түүний охин индра нарын тухай мэдэх улсаас сонсож байсан. хөгшин залуу 2-уулаа л ичгүүргүй, айл гэр үймүүлсэн улс гэсэн. тэр индрагийн үйлдэл хэтрэнээ. Албан ёсны үр хүүхдүүдийнх нь өмнүүр орж байнга л далжигнаж явна, нөгөө ууганаа та 2 яалаа. Би эдний хүүхдүүдийг мэднэ, нуруутай тулхтай залуучууд, индра дэргэд нь хэн ч биш

      Хариулах

    • зочин

      (182.160.5.184) 2017-06-15 21:42
      • 1
      • 0

      халтар эмч ийм ичгүүртэй хүн байж дээ харах царай нь хүртэл ёозгүй харагддаг юм охин Индра нь самуурч бгаад олдсон байж магадгүй адилхан юм бна лээ.

      Хариулах

    • зо

      (202.21.106.144) 2017-06-15 21:12
      • 0
      • 1

      улам дэвэргээд эцгээ гутаагаад байх юм

      Хариулах

    • зочин

      (66.181.186.240) 2017-06-15 18:28
      • 0
      • 1

      дэжидмаа ухсэн аавыхаа ясыг ондолзуулээд эр хун ид насандаа хуухэнтэй холбогдоогуй хун байдгиймуу танай аав тэр эмэгтэйтэй холбоотой байж уран бутээлээ тэднийд найз нохдоо цуглуулж амардаг байсныг мэдэх нэг нь мэднээ харин ч оор хунээс гарсан охинтой нь эвтэй байж болдоггуй юмуу аавыхаа ясыг ондолзуулээд авгай хуухний асуудал яриад байгаа чинь сайхан биш бна тэр хун онгороод хэдэн жил болж байгаа билээ хуухэд нь эцэг эхээ шуудэггуй юм

      Хариулах