Голден Стейт Варриорс 2016-2017 оны улирлын аварга боллоо

Twitter Print
2017 оны 06-р сар 13-нд 12:47 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр NBA-ийн Финалын цувралын 5 дахь тоглолт АНУ-ын Калифорни мужийн Оакланд хотын Оракл Аренад Голден Стейт Варриорс болон Кливлэнд Кавалиерсийн хооронд болж өнгөрлөө. 4 тоглолтын дараах байдлаар Варриорс цувралыг 3-1-ээр тэргүүлж байсан юм. Өнөөдрийн тоглолтод 129-120 оноогоор Голден Стейт Варриорс ялалт байгуулснаар цувралыг 4-1-ээр төгсгөж 2016-2017 оны улирлын аварга багаар шалгарлаа. Тоглолт эцсийн мөч хүртлээ ширүүн өрсөлдөөнтэй, онооны хувьд ойрхон тоглолт болсон ч сүүлийн хэдэн минутад багийн ахлагч Стэфэн Карри болон Кевин Дурантын төгс хослол тоглолтыг давамгайлж талбай дээрээ хожил байгууллаа. 

Уг тоглолтод Кавалиерсийн ЛеБрон Жэймс 41 оноо, 8 оновчтой дамжуулалт, 13 самбар авсан ч энэ нь хангалттай байж чадсангүй. Харин Варриорсын Стэфэн Карри 34 оноо, 10 оновчтой дамжуулалт, 6 самбар авсан бол Кевин Дурант өөрийн карьерийн хамгийн чухал тоглолтод 39 оноо, 5 оновчтой дамжуулалт, 7 самбар авч багаа хожилд хүргэлээ. 

Ийнхүү Голден Стейт Варриорс сүүлийн 3 жилд 2 дахь аваргын цомоо гардаж авлаа. 

Энэ жилийн NBA-ийн домог Билл Рассэллийн нэрэмжит Финалын хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг Кевин Дурант авлаа. Тэрээр энэхүү Финалд дунджаар 35.2 оноо, 5.4 оновчтой дамжуулалт, 8.4 самбар авсан байна. Түүнчлэн Кевин Дурант Финалын бүх тоглолтод 30 буюу түүнээс дээш оноо авсан түүхэн тоглогчдын эгнээнд орлоо. NBA-ийн Финалын бүх тоглолтод 30-аас дээш оноо авсан түүхэн тоглогчид бүгд NBA-ийн алдрын тэнхимд мөнхлөгджээ. Ингээд харахад Кевин Дурантын NBA-ийн замнал маш гэгээлэг харагдаж байна. 

Цувралын 5 дахь тоглолтын тоймыг эндээс үзнэ үү.

 

Эх сурвалж: www.nba.com, Ximo Pierto Official

Орчуулсан М.Билгүүн, www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.