“Энигма” групп шүүхэд хандсанаар Богд уулын аялал жуулчлалын замын ажил зогсчээ

Twitter Print
2017 оны 06-р сар 12-нд 10:49 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай 2,05 км  авто замыг барихаар төлөвлөсөн.

Богд хан ууланд нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 чиглэл байгаагаас  хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн  аяллын чиглэл юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 5,000-10,000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 авто машин Зайсангийн аманд бөөгнөрөл үүсгэдэг байна.

Тус замд 1975 онд баригдсанаас хойш засвар шинэчлэл хийгээгүй бөгөөд зориулалтын зам, тохижилт  байхгүйгээс иргэд хог хаях, замгүй газраар зорчих, ил задгай бие засах зэргээр байгаль орчныг бохирдуулж байгаа тул зориулалтын зам барихаар шийдвэрлэсэн юм. 

НЗДТГ, БОАЖЯ-тай хамтран Зайсангийн аяллын замын эхний  3 га  газарт нийт 264 авто машины зогсоол, 60 дугуйны зогсоол, автобус, таксины зогсоолын цогцолбор байгуулж, Улсын баяр наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Гэтэл тус газрыг 5 жилийн хугацаатай ашиглалтын лиценз ашигладаг “Энигма” групп Аялал жуулчлалын замын ажлыг зогсоохоор шүүхэд ханджээ.

Нийслэлийн Захиргааны хэргийн 20 дугаар  шүүхээс “Аялал жуулчлалын зам”-ын ажлыг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ. Ийнхүү нийслэлчүүдийн цагийг зөв боловсон өнгөрөөх, агаар салхинд гарах, эрүүлжих чиглэлд хийж буй ажил замбараагүй, төлөвлөлтгүй, бодлогогүй олгосон газрын улмаас зогсчээ.

Г.Ганчимэг

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.