Буриадын үхрийн махан консерв стандартын шаардлага хангадаггүй

Twitter Print
2017 оны 06-р сар 06-нд 17:55 цагт
Мэдээний зураг,

Оросын үхрийн махан консервыг Монголчууд бид эртнээс үнэлдэг. Одоо ч Буриадыг зорьсон манай жуулчдын гол худалдан авдаг хүнсний бүтээгдэхүүнүүдийн нэг нь үхрийн махан консерв. Гэтэл энэ бүтээгдхүүний чанар стандартын шаардлага хангахгүй байгааг Буриадын хүнсний хяналтын байцаагчид тогтоосон байна.

Шинжээчид үхрийн махан нөөшийг амт, үнэр, орц, өнгө үзэмжээр нь үнэлж, чанарыг нь тогтоож байгаа бөгөөд шинжилгээнд хамрагдсан бүх бүтээгдхүүнийг тусгай кодоор нууцалсан учир чанарын шаардлага хангаагүй үйлдвэрлэгчид эцсийн дүнд тодорхой болох аж.  

Хэтэрхий бүдүүн ширхэгтэй, бүр давс, амтлагч, юу байгаа нь мэдэгдэх юм алга.

- Тэгвэл амт оруулагч нэмжихсэн байгаа

- Надад бүр амтлахад ч аюултай санагдаж байна. Шинжээчдийн энэ ярианаас үзэхэд Буриадын үхрийн махан консерв  хэрэглэгчдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Мах, махан бүтээгдэхүүний чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор авч хэрэгжүүлсэн энэ арга хэмжээний дүнд чанарын шаардлага хангаагүй үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг зогсооно гэж Буриадын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн ерөнхийлөгч Анна Зурбанова тэмдэглэж байна.

"Мэдээж бид аливаа хуурамч бүтээгдэхүүнүүдийг эргэлтнээс татаж авах ёстой. Чанарын шаардлага хангаагүй гэдэг бол улсын стандартад тохирохгүй гэсэн үг. Тиймээс бид өнөөдөр хэрэглээний зах зээлээс чанаргүй бүтээгдхүүнүүдийг зайлуулахыг зорьж байна" гэж тэрээр өгүүлж байна.

Буриадын нөөшилсөн махан бүтээгдхүүний амталгааны эцсийн дүнд нийт есөн үйлдвэрлэгчдээс дөнгөж нэг нь улсаас тогтоосон стандартын шаардлагад тэнцжээ. Энэ нь дэлгүүрийн лангуун дээр өрөөтэй байгаа бараг бүх нөөшилсөн махан бүтээгдэхүүн хэрэглээнд тохирохгүй гэсэн үг юм.  

Тэгвэл «Буриадын итгэмжлэлийн төв» байгууллагын мах, махан бүтээгдэхүүн хариуцсан шинжээч Дмитрий Меркушевын үзэж байгаагаар, ахан бүтээгдэхүүнийг хэт чанаж боловсруулж байна. Энэ нь зөвхөн үхрийн мах гэсэн үг биш, дайвар нэмж, хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэсэн үг. Гэтэл хэрэглэгчид үүнийг худалдан авахдаа чанартай сайн бүтээгдэхүүнийг хямд үнээр олж авлаа гэж бодож байдаг. Тиймээс энэ нь хэрэглэгчдийг хуурч байна гэсэн үг" аж.

Нөөшилсөн махан бүтээгдэхүүний амт чанарыг шалгах энэ арга хэмжээний дараагийн шатанд  хоёр долоо хоногийн дотор лабораторийн шинжилгээ явуулж, холбогдох үр дүнг хууль хяналтын байгууллагуудад шилжүүлэх юм байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.